Хятадад "Олон хэмжээст босоо хот" бий болно

Twitter Print
2021 оны 01-р сар 28-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

Шэньжэнь хотод эко тэнгэр баганадсан барилга байгууламж бүхий хот босно.

Үүнд зочид буудал, оффис, ресторан, орон сууц, үзэсгэлэн, цахилгаан автомашины зогсоол, нуга бүхий цэцэрлэг, тэр ч байтугай метроны буудалтай. Заха Хадид Архитекторуудын төсөл нь олон түвшний гүүрээр нэг цогцолбор болон нийлсэн 400 метрийн өндөртэй 2 гайхалтай футуристик барилгаас бүрдэх ба тэнд 300 мянган хүн амьдрах болно гэж таамаглаж байна.

C цамхаг бол өөрийн гэсэн бичил цаг ууртай бүхэл бүтэн экосистем юм. Цамхаг нь байгалийн агааржуулалтын систем, гэрэлтүүлгийн ухаалаг хяналт, борооны усыг үр ашигтай ашиглах, аквапоникийн дэнж бүхий цэцэрлэгээр тоноглогдсон байх болно. Цахилгаан эрчим хүчийг нарны энергиэс гаргаж авах бөгөөд энэ нь хүрээлэн буй орчны хувьд ч хангалттай байх болно.

Зураг төслийг боловсруулахдаа архитекторууд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах, дахин боловсруулсан материалын хэрэглээг дээд зэргээр ашиглахыг зорьжээ.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.