Ч.Хүрэлбаатар: АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна

Twitter Print
2021 оны 01-р сар 26-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар Энэтхэг улсаас вакцин оруулж ирэхээр бэлтгэл ажил ид явагдаж байна гэж мэдээллээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа энэ талаар бичжээ.  

"Өнөөдөр Энэтхэг Улс Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан баярын өдөр. Бид газар зүйн хувьд хол оршдог ч түүх, соёлын хувьд  ойр явж ирсэн "оюуны" хөрш орнууд юм. Энэ харилцаагаа ч өнөөдөр хадгалж үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Хамтран Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Уг төсөл БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр  хэрэгжиж байгаа юм.

Коронавирусийн цар тахалтай энэ үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Монголд вакцин нийлүүлэх хүсэлтийг ёсоор болгоож Ерөнхий сайд Н.Моди богино хугацаанд нийлүүлэхээ, мөн сайн санааны илэрхийлэл болгон тодорхой хэмжээний вакциныг үнэ төлбөргүй олгохоо хариу захидалдаа ирүүлсэн.  Энэтхэгийн Серум институтаас АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна.  Уламжлалт найрсаг энэхүү харилцаагааг бид хадгалж цаашид ч  улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн байна.

Эргэн сануулахад Энэтхэгийн Засгийн газар Монгол тэргүүтэй долоо улсад дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаа үнэ төлбөргүй өгөхөө өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.