Б.Баатархүү: 23 настай Ц гадны нөлөөтэй, 20 настай И өндрөөс унасан байдалтай амиа алдсан байсан

Twitter Print
2021 оны 02-р сар 08-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр гарсан хэргийн талаар ЦЕГ-аас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Хоёрдугаар сарын 07-ны өдрийн 03 цагт орчимд БЗД-т хүн нас барсан гэх дуудлага эрүүл мэндийн байгууллагат эхэлж ирсний дагуу цагдаагийн байгууллага мөн очиж ажилласан.

Хэргийн газрын эхний үзлэгээр 23 настай Ц гадны нөлөөтэй амь насаа алдсан, 20 настай И өндрөөс унасан байдалтай амиа алдсан байсан. БЗД-ийн Цагдаагийн газар хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Иргэд, олон нийт маань хэргийн талаар буруу ташаа мэдээлэл бүү тараагаарай гэж хүсэх байна" гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.