Хариуцсан албан хаагчид нь ажлын байранд согтуурсан тул ХААДС-ийн захирал Н.Төмөрхүүг халжээ

Twitter Print
2021 оны 02-р сар 17-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүүд сахилгын шийтгэл ногдуулан хоёрдугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг салбарын сайд нь гаргажээ. Учир нь хариуцсан албан хаагчид нь ажлын байранд согтуурсан зөрчил гаргажээ. 

Тухайлбал, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд ажлын тусгай горимоор ажиллах талаар Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэр чиглэлийг хэрэгжүүлж ажиллаагүй. Хариуцсан байгууллагын төрийн албан хаагчдын ёс зүйн байдалд хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас сангийн ажлын албаны зарим албан хаагчид ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан тул Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүүг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.