Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш AstraZeneca вакцины хамгийн анхны тунг тариулна

Twitter Print
2021 оны 02-р сар 22-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгах үеэрээ коронавирусийн эсрэг вакцины хамгийн эхний тунг хийлгэж, энэхүү вакциныг аюулгүй гэдгийн баталж, нийт ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриална гэдгээ мэдэгдсэн. 

Тэгвэл Ерөнхий сайд маргааш Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн вакцины эхний тунг хийлгэнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэллээ.

Тэрбээр "Маргааш Монгол Улсын Ерөнхий сайд цагаан халаадтануудынхаа өмнө AstraZeneca вакциныг тариулна. Дараагаар нь эмч, эмнэлгийн ажилтнууд шат дараатайгаар дархлаажуулалтад хамрагдана" гэлээ. AstraZeneca вакциныг дэлхийн 41 улс цар тахлын эсрэг дархлаажуулалтдаа сонгон хэрэглэж байгаа юм.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.