Алтанбулаг боомтоор Монголд ирэхээр бүртгүүлсэн иргэдийн анхааралд

Twitter Print
2021 оны 02-р сар 22-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

УОК-оос Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг-Хиагт авто замын боомтоор монгол болон гадаад улсын иргэдийг хоёрдугаар сарын 25-ны өдөр татан авахаар шийдвэрлэсэний дагуу Монголд ирэхээр бүртгүүлсэн иргэд PCR шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөр төлсөн байх шаардлагатайг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас мэдэгдлээ.

Иргэд төлөвлөсөн өдөр, холбогдох баримт бичгийг /үндэсний энгийн гадаад паспорт, оршин суух зөвшөөрөл, виз г.м/ бүрдүүлэн ирэхийн зэрэгцээ хувийн тээврийн хэрэгсэл болон гэрийн тэжээвэр амьтны хамт ирэх тохиолдолд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авна. Эх орондоо ирсэн иргэд 10 хоног тусгаарлагдаж, үргэлжлүүлэн 4 хоног гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалтад байх хугацаандаа "CLIX GPS" гэх аппликейшныг өөрийн гар утсанд суулгснаар Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг хянах юм. 

- Иргэдийг 10 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 500.000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30.000 төгрөг буюу нийт 300.000 төгрөг,

- Алтанбулаг хилийн боомтоос Дархан хот хүртэл зардал хүний 15.000 төгрөг,

- Нийт төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлэх байдлаар төлбөрөө тушаана. 

- Төлбөр хийхдээ тухайн иргэн РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭРЭЭ гүйлгээний утга хэсэгт ОРОС ТАТАН АВАЛТ утгатай хийхийг анхааруулж байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.