Оюутан, сурагчдын сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар БШУ-ны сайдад албан бичиг хүргүүлжээ

Twitter Print
2021 оны 02-р сар 27-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Оюутан, сурагчдын сургалтын төлбөрийг хөнгөлөх асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд УИХ-ын гишүүн С.Бямбацогт албан бичиг хүргүүлжээ. 

Тэрбээр албан бичигтээ "2020-2021 оны хичээлийн жилд цар тахлын улмаас бүх шатны сургууль боловсролын байгууллага ихэнх хугацаанд цахимаар хичээллэсэн.

Үүнтэй холбоотойгоор их дээд болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн цахилгаан, дулаан, үйл ажиллагааны зардал хэмнэгдэж байгаа. Нөгөө талаар цар тахлаас үүдэлтэй ЭДИЙН ЗАСГИЙН АГШИЛТ, АЖЛЫН БАЙРНЫ ХОМСДОЛ, бараа бүтээгдэхүүний ҮНИЙН ӨСӨЛТ иргэдийн амьдрал, өрхийн орлогод сөрөг нөлөөлөл учруулж байна.

Иймд улсын болон хувийн их дээд сургуулийн оюутан, хувийн хэвшлийн өндөр төлбөртэй зарим ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТОДОРХОЙ ХУВИАР ХӨНГӨЛӨХ асуудлыг яаралтай судлан шийдвэрлэх шаардлагатай байгаа" талаар дурдсан байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.