Нюанс хамтлагийн дуучин Д.Дүйнхоржавыг хөрш нь гэртээ дуулсан хэмээн шүүхэд өгчээ

Twitter Print
2021 оны 03-р сар 04-нд 17:32 цагт
Мэдээний зураг,

"Нюанс" хамтлагийн дуучин Д.Дүйнхоржавыг хөрш нь "Гэрийн эзэн буюу дуурийн дуучин 15-20 цагийн хооронд дууны бэлтгэл /орилдог/ хийдэг" хэмээн Зөрчлийн хуулиар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгчээ. 

Иймд Д.Дүйнхоржав "Гэртээ дуулсан гэж шүүхэд дуудагдсан анхны дуучин болох вий дээ" хэмээн бичжээ. Харин энэ талаар өөрөөс нь тодруулахад "Хаалга тогшихоор нь онгойлготол шинэ хөрш маань надад нэг бичиг өглөө. Тэгсэн намайг Зөрчлийн хуулиар шүүхэд өгч байгаагаа мэдэгдэх гэж байсан юмсанж. Ер нь сүүлийн үеийн орон сууцны хана туурга гэж ямар болчихсон юм, хүмүүсийн харьцаа зан төлөв бас ямархуу ч болсон юм. Гээд юм юм бодогдоод байж байна" гэв. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.