Өөрийгөө хайрла, өөртөө аз жаргалыг хүс

Twitter Print
2021 оны 03-р сар 07-нд 11:51 цагт
Мэдээний зураг,

Өөрийгөө хайрла

Өөртөө аз жаргалыг хүс.

“Би” -г... зохиомлоор бүтээсэн гоо үзэсгэлэнгээр бус харин чин сэтгэлийн бодол, сайхан сэтгэл, тунгалаг оюун ухаанаар илэрхийл. Өөрийгөө хэрхэн хайрлаж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхийг эрэлхийлж байгаа бол хүчин чармайлтаа өөртөө гүнзгийрүүлж чиглүүлэхэд зориул.

Өөрийгөө бусад хүмүүст бүрэн зориулж, тэдний амьдралаар амьдарч чадахгүй. Чиний зан чанар чиний эргэн тойронд байгаа бүх хүмүүст татагддаг гэдгийг ухамсарлахад хангалттай. Хэрэв чи хайртай хүнийхээ давхар хүн болж хувирах эсвэл нэг шүтэн бишрэгчийнхээ амьдралыг хуулбал амьдрал уг чанартаа дэмий, сонирхолгүй болно. Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх, хувь хүн, ер бусын хүн болох, өөрийгөө эрэлхийлэх, зан чанарынхаа шинэ талыг олж мэдэх бүхий л аргыг ашигла.

Чи өөрийнхөө бодож байснаас илүү гэдгээ ухамсарла. Энэ орчлонд чамтай адил нэг ч хүн, чиний амьдралаар амьдарсан ямар ч хүн байхгүй. Өөрийгөө хайрлаж сурвал бусдыг бас хайрлаж чадна.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.