Хэвлий хэсгийн өөхөө хэрхэн хайлуулах вэ?

Twitter Print
2021 оны 03-р сар 08-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

* Дотор өөхөө хайлуулах:

Өдөр тутам иддэг хоолныхоо хэмжээг 30%-аар багасга. Том аягаар дүүрэн иддэг бол 70% л дүүргэж ид.

* Аль болох удаан шингэж удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлдэг нүүрс ус (овъёос, будаа) хоолны хэрэглээндээ хэвшүүл. Сахар орсон бүх бүтээгдэхүүнээс 100% татгалзаж сур. Гурил болон төмс аль болох бага ид.

* Өдөр тутмын хөдөлгөөнөө ихэсгэ. Лифтээр биш шат ашигла. Өдөр бүрийн оройн хоолны өмнө эсвэл дараа 30-45 минут алх эсвэл хөнгөн гүй. Бэлтгэл хийж эхлэвэл бүр л сайн өөх хайлна. Биеийн хөдөлгөөн ихсэхээр өлсөх мэдрэмж бас багасна!

* Алкохол аль болох бага хэрэглэ. Хэрэглэвэл чипс түргэн хоол зэрэг транс тостой зүйл битгий дагуулж ид. Дотор өөхлөлт - Хайран элэг!

Хамгийн гол нь энэ бүхэн таниас тэвчээр шаардана. Олон жил зөв зохисгүй хооллож өөх хуримтлуулчихаад хэдхэн хоногийн дотор хайлуулна гэж яарч болохгүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.