С.Амарсайхан: Хөл хорио тогтоохгүй, маргаашнаас өргөн хүрээний вакцинжуулалт эхлүүлнэ

Twitter Print
2021 оны 03-р сар 08-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

Улсын онцгой комиссын хурал дуусаж, Төрийн ордны А танхимд мэдээлэл хийж байна.

Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө:

1. Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл гамшгийн 4 түвшний шар зэрэглэлдээ бид шаардлагатай  газруудад хэсэгчилсэн хязгаарлалт хийх замаар одоогийн байгаа дэглэмээ мөрдөж ажиллана. Гэхдээ ААН, иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, өөрсдөөс шалтгаалах бүхий л эрсдэлгүй орчныг бүрдүүлж ажиллах шаардлага байна. 

2. Вакцинжуулалт маргааш буюу 9-ний өдрөөс өргөн хүрээтэй эрчимжиж эхэлнэ. Өдөрт 16-20 мянган иргэнийг 85 цэгт вакцинжуулна. Хоёр сарын хугацаанд  буюу 3, 4-р сард нийслэлийн насанд хүрсэн 1 сая иргэнийг дархлаажуулах ажлыг бүрэн хийж дуусгана. 

3. Халдвар хамгааллын дэглэм, түүнд тавих хяналтыг сайжруулах тал дээр холбогдох байгууллагуудад зөвлөмж зөвлөгөө хүргүүлэх үүрэг даалгавар өглөө. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (23.249.168.120) 2021-03-08 23:12
      • 0
      • 0

      Vaktsinjuulaltaa hiigeed agaariin hilee neegeeree

      Хариулах