Өөрчлөлтөөс бүү ай, амьдралыг адал явдал мэт хүлээж ав

Twitter Print
2021 оны 03-р сар 10-нд 17:01 цагт
Мэдээний зураг,

1. ХҮНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ГОЛ ЮМ БОЛ ДОТНЫ ХҮМҮҮС

Тэднийгээ ямагт нэгдүгээрт тавьж бай. Дотны хүмүүс чинь ажил, хобби, компьютер, гар утаснаас чинь чухал. Тэднийгээ үнэлж яв. Тэд бол таны амьдрал. Энэ үнэн.

2. ЭД АГУУРС ТООС ШОРООНД ДАРАГДДАГ

Эд агуурс хураах гэж зарцуулсан цаг хугацаа ба мөнгө чинь хэзээ нэгэн цагт таныг үгүй хийнэ. Хэдийчинээ бага эд агуурстай байна, төдийчинээ та эрх чөлөөтэй байх болно. Тиймээс ухаалаг худалдан авалт хийж бай.

3. АМЬДРАЛЫН ТУРШЛАГА БОЛ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ

Бид бүгд бие даасан, ухаалаг, өөртөө итгэлтэй хүмүүс болохыг хүсдэг. Гэхдээ ухаалаг чанар гэдэг олон жилийн турш олж авдаг туршлага гэдгийг мартдаг. Энэ туршлагыг амсах гэж хүмүүс олон саад бэрхшээл, амьдралын зовлон зүдгүүрийг амсдаг. Ийм учраас ахмад үеийхний туршлага их үнэ цэнэтэй юм.

4. АМЬДРАЛ БОЛ ЯГ ОДОО БАЙГАА ЗҮЙЛ

Хүн ирээдүйд болох гайхалтай үйл явдлыг хүлээнгээ амьдрал яг одоо өрнөж байгааг мартдаг. Энэ мөчид амьдарч сур, ирээдүйд болох байх гэсэн хий хоосон юманд найдахаа боль.

5. АЙДАС БОЛ ХУУРМАГ ҮЗЭГДЭЛ

Бидэнд айдас төрүүлдэг ихэнх зүйл хэзээ ч тохиолддоггүй. Тохиолдлоо ч бидний бодсон шиг тийм муухай юм байдаггүй. Тиймээс олон хүний хувьд айдаст автах нь тохиолдож болох хамгийн муу юм байдаг. Бодит байдал тийм аймар биш.

6. ӨР ТАВИХ ТИЙМ Ч САЙН ХЭРЭГ БИШ

Хөнжлийнхөө хийрээр хөлөө жийж сурах хэрэгтэй. Эрх чөлөөтэй амьдрахыг бод. Өртэй хүн эрх чөлөөгүй байдаг.

7. ТАНЫ ХҮҮХДҮҮД БОЛ ТА БИШ

Та хүүхдүүдээ энэ ертөнцөд авчирч, өөрийгөө авч явах чадвартай болох хүртэл нь асарч тэтгэдэг. Тэдэнд эрдэм ном зааж өг, хайрла, дэмж. Гэхдээ өөрчлөх гэж бүү оролд. Хүүхэд болгон дахин давтагдашгүй. Тэд өөрсдийнхөө амьдралаар амьдрах ёстой.

8. НӨХӨРЛӨЛД АНХААРАЛ ЗААВАЛ ШААРДЛАГАТАЙ

Нөхөрлөлийг тасалгааны цэцэг мэт арчилж хамгаалж байгаарай.

9. НАС БОЛ ТОО

Та хорьтой хирнээ тавьтай юм шиг сэтгэж байгаа бол аймшиг. Харин тавьтай хирнээ гучтай юм шиг мэдэрч байвал гайхамшиг. Бидний нас амьдралд хандах хандлагыг маань тодорхойлох ёсгүй. Хэдэн тоо таны одоо цагийг өөрчлөх ёсгүй.

10. ДҮР ЭСГЭЛТ ХАНА БОСГОДОГ

Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэх гэж дүр эсгэх нь эцэстээ танд л муу үр дагавартай. Хүмүүс хиймэл дүр эсгэж байгаа хүнийг ихэнхдээ нэвт хардаг. Тэгээд танаас зай барьдаг.

11. БИЕИЙН ТАМИРЫН ДАСГАЛ БОЛ ХҮЧ

Биеийн дасгал хөдөлгөөн таны амьдралын нэг хэвшил болох ёстой. Ингэснээр та бие махбодоороо ч, сэтгэл санаагаараа ч хүчирхэг болдог. Бас эрүүл мэнд, гадна харагдах байдал чинь ч сайжирдаг.

12. ГОМДОЛ ХҮНД ЗОВИУР АВЧИРДАГ

Гомдлыг хэзээ нэгэн цагт орхисон нь дээр. Өөр зөв арга гэж байхгүй.

13. ГАЛ ХАЛУУН ХҮСЭЛ АМЬДРАЛД ӨНГӨ НЭМДЭГ

Сэтгэл зүрхээ өгөн хийж байгаа ямар ч ажил баяр хөөр байдаг. Өөрт таалагддаг ажлаа олоогүй бол олох зорилго тавиарай. Энэ үнэхээр чухал.

14. АЯЛАЛ БҮР ТУРШЛАГА ӨГЧ, УХААН ТЭЛДЭГ

Аялалууд таныг сонирхолтой, ухаалаг, өмнөхөөсөө илүү болгодог. Аялал таныг бусад хүн, тэдний соёл, дадал зуршилтай харилцаж сургадаг.

15. ДАНДАА БИДНИЙ ЗӨВ БАЙДАГГҮЙ

Бид асуулт бүрийн хариултыг мэднэ гэж боддог. Гэхдээ л тийм биш. Биднээс ухаалаг хүмүүс дандаа л байдаг. Бас бидний хариултууд дандаа зөв биш байдаг. Үүнийг бүү мартаарай.

16. ЭНЭ БАЙДАЛ Ч ӨӨРЧЛӨГДӨНӨ

Амьдралд юу ч тохиолдсон бай хэзээ нэгэн цагт өөрчлөгдөнө. Цаг хугацаа хүнийг эмчилдэг, юмс үзэгдэл байнга өөрчлөгддөг.

17. УТГА УЧИРЫГ ТА ӨӨРӨӨ БИЙ БОЛГОДОГ

Ямар нэг зорилго байхгүй бол амьдрал их уйтгартай. Таны хувьд юу чухал вэ гэдгийг шийдээд түүнийгээ дагаж амьдралаа босгоорой.

18. ЭРСДЭЛ ГЭДЭГ ОЛОН ТОХИОЛДОЛД САЙН ЗҮЙЛ БАЙДАГ

Амьдралаа өөрчлөхийн тулд эрсдэлд орох болдог. Сайтар бодсон, тодорхой хэмжээний эрсдэлтэй алхамууд өсч хөгжихөд тусалдаг.

19. ӨӨРЧЛӨЛТ БҮР САЙН ЮМ БАЙДАГ

Амьдрал өөрчлөгддөг. Үүнийг эсэргүүцсэний хэрэггүй. Өөрчлөлтөөс бүү ай. Амьдралын урсгал дотор бай. Амьдралыг адал явдал мэт хүлээж ав.

20. БОДЛУУД ЧИНЬ БОДИТОЙ БУС ШҮҮ

Өдөр бүр бидний толгойд мянга мянган бодол эргэлддэг. Тэдний олонх нь сөрөг, айдас хүргэм байдаг. Тэдэндээ бүү итгэ. Та л тэднийг дэмжихгүй бол тэд бодит байдал болохгүй.

БЭЛДСЭН: Аниргүй төвийн бясалгалын багш Ачиймаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.