Шар буурцаг цэвэршилтийн үед тустай

Twitter Print
2021 оны 03-р сар 13-нд 18:47 цагт
Мэдээний зураг,

Охин үр эхээс мэндлэхдээ өндгөвчиндөө 500-600 мянган фолликул (өндгөн эс)-ийг нөөцөлж төрдөг байна. Бэлгийн бойжлийн насанд ирж биений юм анх үзэгдэх мөчөөс эхлэн дээрх фолликул цөөрч эхэлдэг.

Сарын мөчлөг бүрт өндгөн эс болж ялгаран хөгжих уралдаанд олон зуун фолликулууд оролцож түүнээс ганцхан нь л үр тогтоох чадвартай өндгөн эс болж ялгаран хөгжинө. Үр тогтоогүй бол тэрхүү өндгөн эс устаж дахиад л шинэ өндгөн эс ялгаран хөгжих фолликулуудын уралдаан дахин эхэлдэг байна. Ийнхүү сар бүрийн шинэ өндгөн эсийн уралдаанд оролцох бүрт фолликул цөөрсөөр 35-аас дээш насанд өндгөвчинд 25-30 мянган фолликулын нөөцтэй үлдсэн байдаг байна. Ийнхүү цаг хугацааны явцад өндгөвчинд өндгөн эс боловсрон хөгжих чадвартай фолликул байхгүй болохыг анагаах ухаанд цэвэршилт гэж нэрлэдэг.

Эмэгтэй хүнд биений юм анх ирснээр нөхөх үржихүйн нас эхэлдэг бол цэвэршилт эхэлснээр нөхөн үржихүйн нас дуусдаг юм. Өөрөөр хэлбэл хүүхэд төрүүлэх боломжгүй болж байгаагаас биш бэлгийн үйл явц хэвийн үргэлжлэх бүрэн боломжтой. Биений юм ирэхгүй 12 сар болохыг цэвэршилт явагдаж эхэллээ гэж үздэг. Анагаах ухаанд 40-45 насанд цэвэршихийг эрт цэвэршилт гэж үздэг. Энэ нь удамшлын гаралтай өндгөвчинд фолликулын нөөц багатай төрөх, мэс ажилбараар өндгөвч авхуулах, химийн туяа эмчилгээний нөлөөгөөр эрт цэвэршиж болдог. Харин 45-аас дээш насанд цэвэршилтийн өмнөх үе эхэлж байгааг хэвийн гэж үздэг. 2016 онд Монгол эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар цэвэршилтийн дундаж наслалт 49 байна.

Цэвэршилтийн үед өндгөвчинд фолликул байхгүй болж эм бэлгийн даавар эстрогены хэмжээ буурч эхэлдэгтэй холбоотой өөхжилт нэмэгдэж таргалалт үүсэх, нүүрээр үе үе халуу оргих, шөнөөр хөлрөх, даралт өөрчлөгдөх, толгой өвдөх, нойргүйдэх сэтгэл санаа хямрах, уур уцаартай болох, үтрээ хуурайших, бэлгийн харьцаанд ороход өвдөлт мэдрэх, шөнөөр ойрхон шээх, ясны сийрэгжилт явагдах зэрэг шинжүүд илэрч эхэлдэг. Эмэгтэйчүүдийн дунд цэвэршилтээс айх, эмээх хандлага байдаг. Цэвэршилтээс айх эмээх хэрэггүй. Харин цэвэршилтийн үед илрэх шинжүүдийг хөнгөвчилж даван туулах хэрэгтэй.

Цэвэршилтийн үед дур мэдэн эстроген дааврын бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх нь цаашлаад хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг учир ургамлын гаралтай эм бэлгийн даавар төст үйлдэл үзүүлдэг фитоэстрогенийг хоол хүнсээрээ түлхүү авч байхыг эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар зөвлөдөг. Фитоэстроген агуулсан хүнс хэрэглэснээр цэвэршилтийн үеийн дээрх шинжүүд харьцангүй бага илэрдэг. Шар буурцаг нь фитоэстроген агууламж хамгийн өндөртэй хүнс юм. Технологи хөгжсөнтэй холбоотой дээрх хүнснээс авдаг ургамлын фитоэстрогенийг ялган авч биологийн идэвхит бүтээгдэхүүн хийсэн. Энэ бүтээгдэхүүнийг "Иноклим" гэж нэрлэдэг. Иноклимийн 1 ширхэг капсулд 2кг шар буурцгаас авах хэмжээний ургамлын фитоэстроген агуулдаг. Цэвэршилтийн эхэн үеийн шинж тэмдэг илрэх үеэс эхлэн хоолны дараа 1 ширхэгээр өдөрт 1 удаа ууж эхэлснээр эмэгтэй та амьдралд зайлшгүй тохиолддог үеэ зовиур багатайгаар даван туулж чадна.

Дахин хэлэхэд цэвэршилт гэдэг нь нөхөн үржихүйн нас дууссан болохоос биш бэлгийн амьдрал дуусаагүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Ургамлын фитоэстрогенийг "Иноклим" хэрэглэж нөхөх, үтрээ чийгшүүлэгч гель хэрэглэх, ууланд алхах, иога амьсгалын дасгал зэрэг нь энэ үед хамгийн тохиромжтой аргуудын нэг билээ.

Хүндэтгэсэн Цахим Эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.