18-29 насны эрчүүдийн 19.1 хувь нь л цэргийн алба хаажээ

Twitter Print
2021 оны 03-р сар 20-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос гаргасан эрэгтэйчүүдийн талаарх сүүлийн үеийн тоон мэдээллийг гаргажээ.

Монгол эрэгтэйчүүдийн дунджаар 66 насалдаг бол 29 насандаа гэрлэдэг. Боловсролын байдлыг харвал 25 хувь нь дээд боловсролтой бөгөөд сард дунджаар 1.4 сая төгрөгийн цалинтай үйлчилгээ, ХАА, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж  байна. Цэргийн алба хаасан эрэгтэйчүүдийн тоо жил ирэх тутам буурч байгааг статистик мэдээллээс харж болохоор байна. Цэргийн алба хаасан эрэгтэйчүүдийн насны бүлгээр ангилан харвал, 60-аас дээш насны эрэгтэйчүүдийн 86.6 хувь, 50-59 насныхны 87.5 хувь, 40-49 насныхны 68.2 хувь цэргийн албан хаажээ.

Харин 40-өөс доош насны эрэгтэйчүүдийн 50 хүрэхгүй хувь цэргийн алба хаасан байна. Тодруулбал, 30-39 насныхны 47.6 хувь, 18-29 насныхны 19.1 хувь нь л цэргийн алба хаажээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.