
Манай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Pfizer вакциныг өчигдөр 25,740 тунг хүлээн аваад байгаа билээ. Уг вакциныг ямар хүмүүст хийх талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэл өглөө.
Түүний мэдээлснээр Pfizer вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах юм байна. Үүнд:
Д/д |
Вакцинд хамрагдах шалтгаан |
Вакцинд хамрагдах иргэдийн тоо |
---|---|---|
1 |
Гемодиализид ордог |
690 |
2 |
Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн |
1,547 |
3 |
ХДХВ-ийн халдвартай |
260 |
4 |
Хавдартай |
10,373 |
Нийт |
12,870 |
Тэрбээр эдгээр 12,870 иргэнийг эмчийн зааврын дагуу дархлаажуулна гэв. Pfizer вакциныг 18-аас дээш насныхан 21 хоногийн зайтай 0.3 миллилитр хоёр тунг хийлгэнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.