УОК 4 сарын 3-18-нд хатуу хөл хорио тавих санал гаргажээ

Twitter Print
2021 оны 03-р сар 29-нд 17:16 цагт
Мэдээний зураг,

ЭМЯ-наас хийсэн өнөөдрийн мэдээллээр, өнгөрсөн 24 цагт 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 7589 болсон. Шинээр бүртгэгдсэн 575 тохиолдлын 574 нь дотоодоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфуртын нислэгээр ирсэн хүнээс илэрсэн юм.

Үүнтэй холбогдуулан УОК 14.00 цагаас хуралдсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй дуусчээ. Хуралдаанаар Covid-19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр ЭМЯ-наас хатуу хөл хориог тогтоож, тархалтыг хумих шаардлагатай гэсэн саналаа дахин илэрхийлсэн байна. Уг саналд 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”-д шилжиж, эрсдлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ. УОК-оос тус саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болов. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.