Ихэнх нутгаар цасан шуургатай байна

Twitter Print
2021 оны 03-р сар 31-нд 17:53 цагт
Мэдээний зураг,

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст бороо, цас хайлмагтан орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

2021 оны 4 дүгээр сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4 дүгээр сарын 2-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 4-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 5-нд говийн бүсийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 2-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.