Машиндаа ажиллахыг зөвшөөрөөгүй салбарын ажилтныг суулгавал буулгах, эсвэл Зөрчлийн хуулийн дагуу шийтгэнэ

Twitter Print
2021 оны 04-р сар 15-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтын талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар мэдээлэл өгөв.

Хувийн тээврийн хэрэгслээр зорчих иргэд өглөө ажилдаа очих, орой гэр рүүгээ харих маршрутаар л явна. Өөр зорилгоор хөдөлгөөнд оролцохгүй. Гэтэл өдөр цайны цагаараа гадуур явж байна. Ажил амжуулахаар явж байна гэдэг. Үүнийг зөвшөөрөхгүй. Иймд маргаашаас цагдаа нар тээврийн хэрэгслүүдийг зогсоон шалгана. Энэ шийдвэрийг албан бичиг болгон албажуулсан. Хувийн авто машиндаа ажиллахыг зөвшөөрөөгүй салбарын ажилтныг суулгасан байвал л машинаас буулгана.

Эс зөвшөөрвөл Зөрчлийн хуулийн дагуу шийтгэл ногдуулна. Хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудыг регистрийн дугаараар болон нийгмийн даатгалын систем дэх мэдээлэлтэй нь тулгаж шалгана. ААН-ийн талаар хуурамч бичиг баримт бүрдүүлж хөдөлгөөнд оролцсон тохиолдол гарсан учир нарийвчлан шалгана. Тухайн ААН үнэхээр үйл ажиллагаа явуулдаг бол НД-ын системээс мэдээлэл нь гараад ирнэ. Хүнс тээврийн ачааны машинууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн (зөвхөн логотой) тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлж байна. Сэтгүүлчид хувийн машинаараа зорчих бол дугаарын хязгаарлалттай явна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.