2500 гаруй жилийн өмнө Энэтхэгийн Кошалийн нэгэн мужид Сидарта төржээ

Twitter Print
2020 оны 05-р сар 26-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

2500 гаруй жилийн өмнө Энэтхэгийн Кошалийн нэгэн муж Капилавасдугийн захирагч Шодадхан ноёныд ханхүү Сидарта төрсөн юм.

16 настайдаа Ёшидара гүнжтэй гэрлэн 12 жил үр хүүхэд гаргаагүй амьдарсан хэмээнэ. Сидартын хүү Раул эхийнхээ хэвлийд 6 жил тээгдсэн тул түүнийг хамгийн муу ёрын бэлэгдэл хэмээсэн домогтой ч Сидартыг 29 нас хүрч хааны ордноос гарч явахын өмнөхөн хорвоод мэндэлсэн хэмээдэг.

Ордон дахь жаргал цэнгэлд умбаж өссөн тэрээр анх удаа ордноос холдож хотын гадаа гарч явсан бөгөөд төрөх, өвдөх, өтлөх, үхэхийн зовлонд нэрвэгдсэн олон түмнийг олж харав. Их зовлонгийн шалтгааны үнэнийг эрж хайхаар гэрээс гарч тойн болж даяанчлан, эзэнгүй хээр талд очиж бясалгал үйлдэхээр өөрийн хүүг төрсний дараахан ордноос гарч явав.

“Энэ насандаа зовох нь хойт насны жаргал, энэ насандаа жаргах нь хойт насны зовлонгийн шалтгаан” гэх үгс ихээхэн газар авч сүсэглэж эхэлсэн байна. Тиймдээ ч тэд өрөөсөн хөл дээрээ олон цагаар зогсож толгой дээрээ тогтож, төмөр гинжээр өөрийгөө ороолгох, халуун төмрөөр биеэ түлж тамгалан бие мах бодио зовоодог болж Хаан хүү ч түүнд итгэгсэдийн нэг нь болж өөрийгөө энэ насандаа зовоох гэж хээр очив. Тэр тэнд өлсөж цанган харангадан амь тавьдгийн даваан дээр тариачны охин амийг нь аврав.

35 нас хүртлээ хаан хөвгүүн Дорждагд бодь модны хөндийд сууж бясалгахдаа “зовлонгийн шалтгаан шунал тачаал”-ыг мэдэрсэн юм. Бурхан Будда,

"Хүн ямарч шуналгүй бүхнийг хүлцэн амьдрах нь өвчин зовлонгүй, өтлөхийн шалтгаангүй удаан жаргалтай байна" хэмээнэ.

Тэрээр хаан ширээг залган ард түмнээ удирдан улс орноо төвхнүүлэн жаргуулах бөгөөтөл тэгсэнгүй. Өөрийн эцгийг хөгширч насан элээхийн өмнө ордонд ирж эцэгтэйгээ уулзахад эхнэр Ёшидара ч Сидартын адил бясалгал гэгээрлийн замд орсон байв. Ард түмэн нь түүний амьд ахуйд ч түүнээс хойш ч жаргалыг хүртсэнгүй мөнөөхөн өлсгөлөн гуйлгачлал өвчин зовлонт амьдрал нь үргэлжилсээр.

Түүний үеэл ах Девудат ямагт хорлохыг санаархан уулнаас чулуу өнхрүүлж амийг нь бүрэлгэх гэж оролдсноос болж өөрөө үхсэн түүх байдаг. Сидарт гэгээрэлийн дээдийг олохын тулд 76 насыг зориулсан бол түүний хүү Раул лам болж бурхны шашин эх нутагтаа 1000 гаруй жил оршоод шахагдан арилсан хэмээнэ. Эртний Монгол орон олон улсын харилцааны төв байж Торгоны замыг эзэмшиж байсаны хувьд гар урчууд худалдаачдыг даган төрөл бүрийн шашин орж ирж байсан боловч Монголчууд сүсэглэн дагаад байсангүй. Монголчуудад шашинаа нэвтрүүлэх гэсэн бүхнийг алгасан Буддын шашин дэлгэрсэн юм.

XY-XYI зуунд Их Монгол доройтон олон хан-лигуудад хуваагдан бутарсан тул дотоодын хямралын улмаас ард түмэн доройтон зовж, улс орон сульдаж байх үед монголын хаад ноёд улс үндэстнээ шашнаар дахин нэгтгэж болох арга зам хайж байв. Итгэл бишрэлээр нэгтгэх гэсэн санаа нь эсрэгээр эргэн улам бутаргасан байна. Их Монголын хажууд Манж хэмээх үндэстэн хүчирхэгжиж, 1582-1626 он хүртэл монголын дотоод самууныг ашиглан сульдаж буй Хүчирхэг Дайчин Монголчуудыг шашнаар номхотгож эзлэн авч болох юм байна гэсэн чиглэлийг барив.

Догшин бөө мөргөлт Монголчуудад хүлцэнгүйг номлогч Буддын онол шууд орж болохгүй байв. Буддизмыг Монголд алгуур нэвтрүүлж Бурхан багшаас гадна Жигжид, Гомбо, Дамдинчойжоо гэх мэт олон бурхадыг номлож, Монголын тахилгат уул ус болгонд тохирох уншлагыг төвд хэлээр зохиож, уг ажиллагаагаа лам нараар удирдуулан хийлгэжээ. 1600 оны дунд гэхэд Монгол оронг Манж улс цэрэг зэвсгээр бус үндсэндээ шашин дотоодын хагарал самууныг ашиглан бүрэн эзлэв.

Буддын лам нар шарын бөө гэдэг дүрээр ард түмний дунд нэвтэрч мал муулах цусаар тахил өргөхийг хориглож, тэр тохиолдолд арав нугалан төлүүлдэг болжээ. Харин хойд хэсгийн тайга бүхий Хөвсгөлд жинхэнэ бөө нар нуугдан үлдсэн нь тэр зүгт бартаа ихтэй, сүм хийдийн нөлөө бага байсантай холбоотой. XX зууны эхэн гэхэд Монгол газар нутаг дээр Халх дөрвөн аймгийн 80 гаруй хошууны нийт 750 орчим сүм хийдэд 120 мянга орчим лам шавилан сууж байлаа. Монгол эрсийн 50% үр удмаа үлдээлгүй лам болсон явдал байв

XIX зууны төгсгөл ХХ зууны эхэнд манж гүрэн Хядадтай цусны хувьд бүрэн уусаж, 20 зууны эхнээс Манжын төр Хятадын төрийн бодлого болсон байна. Цэвэр цусны Манж хүн Хааны ордонд үгүй болсон нь шинэ эргэлтийн бодлого нэрээр Хятадууд Монголыг уусгах бодлого явуулав. Монгол руу асар олноор нь Хятад залуусыг оруулав. Монголд 25-35 насны 130000 залуусыг оруулсан байдаг. Тэд хот хөдөөгүй Монгол эхнэр авч хужаа цустнууд төрж эхлэв.

1905 онд Чингисийн удмын язгууртнууд шашинжсан ард түмнээ Монголын хаанаар Төвд гаралтай Богдын нэрийг ашиглан хувьсгал хийж Богд хаант Монгол улс тусгаар улс болсноо зарлав. Мөн энэ завшааныг ашиглан Төвд улс тусгаар улс болов. Богд хаан ч Хятад үндэстэнд дургүйцэж, Богдын төр Хятад үндэстэнг хавчин 1915 он гэхэд 90000 орчим хятад иргэдийг нутаг буцааж чаджээ. Эл байдалд дургүйцэн БНХАУ-ын засгийн газар 1919-1920 онд Богд хаант монгол улсыг цэргийн хүчээр түрэмгийлэн эзлэсэн ч

1921 онд Ардын хувьсгал Оросын коментерны дэмжлэгтэйгээр ялж Хятадуудаас харын шашнаас ч зэрэг салж ТУУРГА ТУСГААР УЛС болсон түүхтэй. Монголчуудтай хамт Манж Чин Улсын колончлолоос салсан Түвд орон шашины үйлээс болоод боолын гинжнээсээ салж чадаагүй энэ зуунд хүрч, ард түмэн нь хэт ядуурч мунхрал сүсэгээрээ амьдарч байна. Монгол улс социализмын үед шашингүйн үзэл газар авч шарын шашин маш өчүүхэн орон зайд үлдсэн боловч 1990 оны ардчилалаар хэд хэдэн шашины урсгал орж ирэв. Одоо монгол оронд 800 аар Христийн сүм хийд, Буддын 7000 лам байгаа статистик тоо байна.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.