Эрчүүдийн согтуудаа хэлсэн хайрын үг хүчингүй

Twitter Print
2013 оны 12-р сар 05-нд 17:55 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулж байгаа “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо үндэсний чуулган” өнөөдөр төрийн ордонд зохион байгуулагдаж төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлүүд болох МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХХААХҮ-ийн сайд Х.Баттулга, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, “Амьдралын алтан боломж” ТББ-ын тэргүүн Б.Баатархүү нар үндсэн илтгэлүүдийг тавьсан юм. Дээрх тавьсан илтгэлүүдээс МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатын “Архитай биш Тархитай” гэсэн илтгэл олны анхаарлыг татлаа. Учир нь МЗХ өнгөрсөн 2012 оны хавраас эхлэн “Спирт уу, Спорт уу” аяныг Монгол орон даяар эхлүүлсэн.

Аяныг үргэлжлүүлэх хугацаанд залуучуудын дунд уулзалт, ярилцлага зохион байгуулсан бөгөөд “Залуу дугуйчин” клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулж  долоо хоног бүрийн амралтын өдрөөр залуустай хамт явган аялал болон дугуйтай аялалыг зохион байгуулсан юм. Мөн оnline ертөнцөөр дамжуулан тэдэнд спиртыг бус, спортыг дэмжих ухамсрыг суулгах үүднээс “Баар луу биш заал руу”, “Спортлог залуус”, “Шинэ үе спортыг сонгож байна”, “И биш О”-г сонгоё зэрэг олон уриалгуудыг гаргаж байсан. МЗХ 2014 онд Спирт үү, Спорт уу аянаа үргэлжлүүлэн илүү өгөөжтэй үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд “Архитай биш Тархитай” уриалгын дор бүхий л ажлаа төлөвлөн хийхээр болжээ.

Залуучуудаа архинаас, архины хэт өндөр хэрэглээнээс татгалзахыг уриалах, үүний тулд тэдний ухамсарт хэрхэн нөлөөлөх, архидалт, гэмт хэрэг зөрчилтэй холбогдох хамгийн том боломжийг олгоод байгаа ажилгүйдлыг бууруулах, тэр дундаа орон нутгийн залуусаа ажлын байртай болгоход чиглэж үйл ажиллагаагаа явуулж, зохион байгуулахаар төлөвлөсөн юм байна. Үүнд: Гэрэлтэй гэгээтэй эерэг сурталчилгааг нийгэмд түгээх, Залуучуудыг ажлын байртай болгох, гэр бүлийн орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн сэтгэлгээг өөрчлөх гэсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн чуулганд оролцсон төрийн болон төрийн бус байгууллагууд цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа шинэ санал санаачлагуудыг дэвшүүлж байсан юм. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.