
Арванхоёрдугаар cap хэдийнэ гарч, ганган гацуур их хотыг минь чимж шинэ жил ойртсоор буй. Шинэ жил, Зул сар гэхээр танд юу бодогддог вэ? Гацуур мод, өвлийн өвгөн, цасан охин, жүрж, бэлэг гээд төсөөлөх зүйл их байгаа биз. Хамгийн түрүүнд өвлийн өвгөн, Санта клаус, цасан охид, цаа буга.
Жил бүрийн Зул сарын баярын чимэг, дурсамж болдог "Гэртээ ганцаараа", "Гринч", "Жинхэнэ хайр", "Зул сарын өмнөх Хар дарсан зүүд" зэрэг киногүйгээр төсөөлшгүй. Гэтэл бидний дуртай эдгээр кинонд Зул сарын гол эзэн болох Санта Клаус, Рудольф бугын тухай өгүүлэх бус хайр дурлал, хөгжилтэй үйл явдал, аймшгийн тухай өрнөдөг. Зул сарын баярын өмнө дэлхий дахины телевиз болгоноор шахуу гарч уламжлал болсон эдгээр кинонуудыг товч танилцуулъя. Та урьд нь үүнийг анзаарч байв уу?
1. Одой нар
Хэрвээ та Могвэйд төрсөн бол гурван дүрмийг баримтлах ёстой. Гэрэлд бүү гар, бүү нор, хамгийн чухал нь шөнө дунд өнгөрсний дараа хэзээ ч бүү хоолло. Хөөрхий Чарли үүнийг мэдэлгүй аавдаа Зул сарын онцгой бэлэг барихаар гарчээ. Түүнд тохиолдсон гэнэтийн үйл явдал болон хэрхэн аюулыг даван туулж буй талаар уг кинонд өгүүлдэг.
2. Энэ бол Гайхамшигтай амьдрал
Энэ бол Зул сарын тухай бидний дуртай киноны нэг. Зул сарын орой Жорж Бэйли гунигтай Бэдфордын хүрхрээний ойролцоо явж байлаа. Бүх зүйлээ алдсан мэт сэтгэлээр унаад байсан түүнтэй тохиолдсон гайхамшигтай адал явдал Жоржыг хэрхэн амьдралд хайртай болгосон тухай уг кинонд гарна.
3. Зул сарын өмнөх Хар дарсан зүүд
Хулууны хааны тухай түүх бол Тим Буртоны зохиол юм. “Зул сарын хотхон”-ы хаалгыг Жак Скэллинтон санаандгүй онгойлгосноор адал явдал эхэлнэ. Жак баярын үеэр Сантаг хулгайлж, дэлхий даяар хүүхдүүдэд бэлэг хүргэж өгнө. Гэвч үрчийсэн толгой, зул сарын мод идэж буй могой зэрэг айдас төрүүлэм бэлэг байна. Жак хийсэн зүйлдээ гэмших боловч алдаагаазасахад түүнд хугацаа үлдсэн болов уу?
4. Гэртээ ганцаараа 2
Кэвин МакКалистэрийн гэр бүл Зул сараа халуун нутаг болох Флоридад өнгөрүүлэхээр шийднэ. Гэвч Нью Йорк хотын онгоцны буудал дээр Кэвин хүү ганцаархнаа үлдсэн байлаа. Ник эртний танил Харри, Марв гэх хоёр гэмт хэрэгтний төлөвлөгөөг санамсаргүй олж мэднэ. Ноён Данканы тоглоомын дэлгүүрийг шөнө дээрэмдэхээр төлөвлөж байсан дээрэмчинг зогсоож, Зул сарыг аварч чадах болов уу?
5. Жинхэнэ хайр
Найруулагч Ричард Көртис Зул сарын тухай романтик, хайрын сэдэвтэй кино хийхэр олон ч түүх судалжээ. Нас ахиж яваа Билли Мак бүдэг бадагхаан дурсагдахгүй шахам олон олон баярыг ганцаараа өнгөрүүлжээ. Үнэндээ хайр хаа сайгүй байдаг тухай ийм дурсамжтай хүмүүст зориулж уг киног бүтээж.
6. Гринч Зул сарыг хэрхэн хулгайлав
Доктор Сиүгийн гайхамшигт Зул сарын түүх нь алдарт жүжигчин Жим Кэрригийн бүтээсэн хорон санаат Гринчийн тухай өгүүлэх энэхүү кино юм. Whoville хотын оршин суугч байх эрхээ хасуулсан Гринч хотын баатар болон тус хотынхны баяр баясал, сайн сайхан бүхнийг хулгайлна. Гринч хорон санаат үйлдэлдээ гэмших болов уу?
7. Дөрвөн Зул сар
Брэд, Кэйт нар Зул сарын баярын өөр өөрийн гэр бүлтэйгээ өнгөрүүлэхгүй гэж тохиролцжээ. Гэвч тэдний тэдний хүслээр болсонгүй албан хүчээр шахуу Брэдийн аав, Кэйтийн Ээж, дараа нь Брэдийн ээж, Кэйтийн аавтай Зул сарын нэг өдрийг хамт өнгөрүүлэх болов. Тэдний харилцаа хэвээр үлдэх болов уу?
8. Элф
Зул сарын тухай шилдэг бүтээлийн нэг. Бадди Нью Йорк хотод Зул сарын баярын үйл ажиллагаанд зориулж чимэглэл сонгохоор дэлхийд ирнэ.
Уг кино нь үе үеийн Сантагүй, гэхдээ хамгийн хөгжилтэй үйл явдал бүхэн өрнөнө.
9. Гэр бүлийн чулуу
Гэр бүлийн гишүүд баяр ёслолын үеэр л цугларч, хамтдаа цагийг сайхан өнгөрүүлдэг. Гэвч яагаад энэ бүгд Мэридетийн хувьд буруутав?
Мэридет Мортоны дүрийг алдарт жүжигчин Сара Жессика Паркер бүтээсэн бөгөөд Мэридетийн найз залуу Эверетийн дүрд Дэрмот Мулрони тоглосон.
Бэлтгэсэн Д. Энхнаран
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.