Цар тахлын улмаас өндөр хөгжилтэй орнуудад төрөлтийн тоо огцом буурчээ

Twitter Print
2021 оны 03-р сар 08-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахал, түүнтэй холбоотойгоор тогтоосон хөл хорионы улмаас өндөр хөгжилтэй орнуудад төрөлтийн тоо огцом буурчээ. Испанийн Эль Паис сонинд бичсэнээр Испанид 12 болон 1-р сард шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.6 хувиар буурсан байна.

Түүнчлэн Испанийн Үндэсний Судалгааны зөвлөлийн дарга Диего Рамиро 2021 онд төрөлтийн тоо огцом буурах төлөвтэй байгааг онцолжээ. Төрөлтийн тоо буурах хандлага зөвхөн Испанид ч бус Европын бусад орнуудад ажиглагдаж байгаа аж. Өнгөрсөн 12-р сард Италид шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тоо 2019 оны 12-р сарынхтай харьцуулахад 21.6 хувиар, Францад 1-р сард шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 13 хувиар тус тус буурчээ. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор үүсээд буй эрүүл мэнд болон эдийн засгийн хямралын улмаас олон тооны хүмүүс хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө хойшлуулж, зарим нь хүүхэд гаргах хүсэлгүй болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Хүн ам судлаачдын үзэж байгаагаар коронавирусын цар тахал болон түүнтэй холбоотой үүссэн эдийн хямрал удаан үргэлжлэх тусам төрөлтийн тоо буурсан хэвээр байх гэнэ. Төрөлтийн тоо буурах нь өндөр настай иргэдийнх нь тоо хөдөлмөрийн настай иргэдийн тооноос давсан өндөр хөгжилтэй орнуудад тулгарч буй томоохон асуудлуудын нэг болоод байна.

Эх сурвалж: Ria.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.