Хамгийн өгөөмөр дөрвөн орд

Twitter Print
2022 оны 10-р сар 01-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

Хамгийн өглөгч 4 ордыг танилцуулж байна. Доорх ордуудад төрсөн хүмүүс илүү өглөгч байдаг бөгөөд тэдний “өглөг” дан ганц мөнгөөр хязгаарлагдахгүй. Жишээ нь зарим ордныхон бусдад мөнгө, эд зүйлсээр туслах дуртай байдаг бол зарим нь өөрийн цаг, энергийг бусдад зориулах байдлаар туслах нь ч бий. Өгөөмөр, тусч найз нөхөд, ах дүүстэй байна гэдэг хэн бүхний хувьд тааламжтай зүйл билээ. Хэрэв та эдгээр өгөөмөр хүмүүсийн нэг бол таны найз нөхөд таны өгөх бэлэг, тус бүхнийг талархан хүлээн авдаг гэдэгт итгэлтэй байж болно.

1. Мэлхий Мэлхийн ордныхон хамгийн халамжтай, өгөөмөр зантай ордуудын нэг юм. Тэд бусдыг өөрийн оронд тавьж үзэж, хүмүүсийг ойлгож хүлээж авахаас гадна хүмүүстэй тун гүн гүнзгий холбогдож чаддаг. Тэдний халамжтай, бусдад анхаарал хандуулдаг чанар нь тэднийг зурхайн 12 ордуудаас хамгийн өгөөмөр, тусч хүмүүс болохыг илтгэдэг.

2. Арслан Арслангийн ордныхныг нар удирдаж байдаг – Нар л энэ дэлхий, нарны аймгийн бусад гаригуудыг илч гэрлээрээ тэтгэж байдаг билээ. Тийм ч учраас арслангийн ордныхон маш өглөгч, өгөөмөр сэтгэлтэй хүмүүс юм. Арслангийн ордныхныг нэр алдарт дуртай гэж хэлдэг ч тэд үнэндээ бусдад тусалж, бусдад баяр баясал мэдрүүлснийхээ хариуд анхаарлын төвд орж, тэр хэрээрээ ч мөн бусдад сайн сайхныг түгээж байхыг хүсдэг. Тэд амжилт гаргасан нэгэндээ бэлэг сэлт өгч, тэмдэглэлт өдрүүдийг хамт олон, найз нөхөдтэйгээ баяр хөөр дүүрэн өнгөрөөх дуртай.

3. Охин Охины ордныхон энэ жагсаалтад багтсан бусад ордуудтай тийм ч төстэй биш, өгөөмөр зангаа тэр болгон зарлан тунхагладаггүй. Гэвч үнэндээ бол тэд хамгийн өгөөмөр хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог. Тэд төрөлхийн бусдад үйлчилгээ үзүүлж, туслаж байхыг хүсдэг хүмүүс. Тэр хэрээрээ эргэн тойрон, хорвоо дэлхийг илүү сайн сайхан байлгахыг хүсдэг юм. Хэдийгээр тэд бусад шиг тэвэр дүүрэн бэлэг сэлт бэлэглэхгүй ч сайн үйлсийн аливаа арга хэмжээ, үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж, тусламж дэмжлэг үргэжл үзүүлж байдаг.

4. Хумх Хумхын ордныхон бол аливаа баг, хамт олон, найзуудыг “базаж” байдаг хүмүүс. Ийм хүмүүс бусадтай харилцах авъяастай, бусдын учрыг амархан олдог. Тэр хэрээрээ өглөгч, өгөөмөр байх нь бий. Ухаалаг хумхын ордныхон өөрсдийн хамааралд байх баг, хамт олонд туслахын тулд үргэлж шинэ санаа, санаачлага гаргаж, тэднийг илүү хурцалж, хөгжүүлэхийг хүсдэг. Мөн нийгмийн тэгш, шударга бус аливаа хэрэгт санаа тавьж, хүмүүнлэгийн ажилд хандив өргөхдөө хэзээ ч эргэлздэггүй.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • BAT

      (102.89.43.162) 2022-10-01 15:05
      • 0
      • 0

      Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах