
Хятадын төрийн өмчит олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр Хонгконг, Испани болон Чилид үүссэн эмх замбараагүй байдал хоорондоо холбоотой бөгөөд Барууны орнууд болж буй үйл явдлуудад харилцан адилгүй хандаж байна гэсэн шүүмж бүхий нийтлэл, мэдээ мэдээлэл цацагджээ.
Тэдгээр нийтлэлүүд дээр Европ болон Өмнөд Америкт болоод буй жагсаал цуглаан нь 20 дахь долоо хоногоо үргэлжилж буй Хонгконгийн иргэний хөдөлгөөнийг барууны улс орнууд дэмжсэний үр дүн хэмээн бичсэн байна. Өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд иргэд хууль сахиулагчид нарын хооронд мөргөлдөөн үүссэн тохиолдол хэд хэдэн орнуудад өөр өөр шалтгааны улмаас гарсан ч Хятадын хэвлэл мэдээллийнхэн тэдгээр орны иргэд Хонгконгчуудаас үлгэр дуурайлал авсан хэмээн онцолжээ.
Испаниас салан тусгаарлахыг уриалсан Каталоны эрх баригчдад Испанийн Дээд шүүхээс олон жилийн хорих ял ноогдуулсан явдал нь мянга мянган иргэдийг гудамжнаа гарч жагсахад хүргэсэн билээ. Жагсаалын үеэр иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн ба 200 гаруй цагдаа нар гэмтэл бэртэл авсан юм. Метроны үнэ нэмсэнтэй холбоотойгоор Чилид эмх замбараагүй байдал үүсч, дээрэм тонуул, санаатайгаар гал тавих гэмт хэрэг ихээр гарах болсон ба нийслэл Сантьягод байрлах супермаркет болон оёдлын үйлдвэрт тавьсан галын улмаас нийтдээ 8 хүн амиа алдаад байгаа билээ.
Түүнчлэн эрх баригчид нийслэл Сантьягод хотод хөл хорионы цаг тогтоосон юм. Хятадын Глобал Таймс сонинд бичсэнээр Хонгконгийн жагсагчид "хувьсгал хийх" сэдлийг дэлхийн улс орнуудад өгч байна хэмээн, "Барууны орнууд Хонгконгийн бослогыг дэмжсэнийхээ үр дагаврыг амсч байна. Хонгконгийн бослого дэлхийн бусад хэсэгт хүчирхийллийг өдөөж, Барууны орнуудад шийдвэрлэх боломжгүй улс төрийн эрсдлийг дагуулж байна." хэмээн бичсэн байна.
Түүнчлэн People's Daily сонинд Барууны орнууд Хонгконгийн жагсагчдыг "эрх чөлөө, ардчиллын тэмцэгчид" хэмээн нэрлэх атлаа Испанийн жагсагчдыг "салан тусгаарлаглагчид" хэмээн тодорхойлж байгаа нь" хоёр нүүр" гаргаж буй нь илрэл хэмээн онцолжээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.