John Deere компани ХАА-н зах зээлд энэ жилийн сүүлээр “жолоочгүй” тракторуулыг зах зээлд нийлүүлэх нь ээ

Twitter Print
2022 оны 01-р сар 10-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

АНУ төдийгүй Дэлхийн зах зээлд ХАА-н тоног төхөөрөмжийн гол үйлдрвэрлэгчдийн нэг John Deere компани энэ оны сүүлч гэхэд хүн жолоодох шаардлагагүй тракторуудыг зах зээлд гаргах болсоноо зарлажээ. Энэхүү тракторууд нэг талаас хүн амын тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад нэн шаарлагатай байтал нөгөө талаас жил ирэх бүр цөөрч буй ХАА-н салбарын ажилчдын зөрүүнээс үүсэх хүндрэлүүдийг арилгахад тус болно хэмээн үзэж байгаа юм байна.

Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 10 тэрбумд хүрэх ба харин хүн амын хүнсний хэрэгцээ 50%-р өсөх тооцоотой байгаа аж. Ийм учраас фермийн аж ахуй эрхлэгчид тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа эдгээр хэрэглээг байгаль цаг агаарын өөрчлөлт, хортон шавж, хогийн ургамал, газрын гарц гэх мэтийн хүндрэлүүдийг даван туулж, бага газарт чадвартай ажилчдын хүчээр өндөр бүтээмжинд тулгуурлан хангахаас өөр гарцгүй.

Хэдийгээр олон компаниуд GPS-д сууриласан машинуудыг ашиглаж байгаа ч хүний гар оролцоо зайлшгүй хэрэгцээтэй байдаг бол энэ удаагийн бүтээгдэхүүн 100% автомат юм байна.

Гар утаснаасаа удирдаад, мотороо асаагаад талбай дээр ажил шууд өөрөө гүйцэтгэх чадвартай энэхүү тракторууд үнийн хувьд харин нэлээдгүй үнэтэй ба хуучин зарим тракторуудад нэмэлтээр хиймэл оюун ухаанд сууриласан төхөөрөмжүүийг суулгаснаар ашиглаж болох ч тухай яригдаж байгаа юм байна.

Мэдээж засварлах, үүлэн технологи ашиглан түрээсийн мөнгөө төлдөггүй бизнесменүүдийн техникийг унтраах, үйлчилгээ хийх гэх зэрэг асуудлуудаас гадна хүний хөдөлмөрийг орлох иймэрхүү технологид сууриласан зүйлс нь таагүй үр дагавар авчирах болно хэмээн санаа зовж байгаа тариаланчид ч байна.

Гэвч урт хугацаанд ХАА-н бизнес эрхлэгчдэд хүний хүчин зүйлээс бага шалтгаалах хиймэл оюун ухаан, технолгид сууриласан ийм шинэчлэлүүд илүү их ашиг үр дүнг авчрах нь зайлшгүй биз ээ.

Эх сурвалж: businessinsider.com

Ө.Батбаяр

АНУ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.