Цанын спортын гавьяатууд: МУГТ Б.Зундуй /Цуврал 3/

Twitter Print
2020 оны 03-р сар 19-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тэрбээр Банзрагч гэх ахаараа овоглосон түүхтэй. Хүүхэд байхдаа хурдны морь унадаг байсан ба цанын спортын ОУХМ, дугуй спортын мастерын болзолыг биелүүлж явсан хүн.

Банзрагч овогтой Зундуй нь 1937 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг хажуу булаг гэдэг газар төрсөн ба сэргэлэн сумын бага сургуульд элсэн орж 1956 онд төвийн 10 жилийн дунд сургууль төгсөөд 1956 онд Улаанбаатар хотод ирж 1956 оноос 1966 онуудад Алдар нийгэмлэгийн тамирчин 1967 оноос 1972 оны хооронд НАХ яамын харъяа биеийн тамирын тусгай тасагт дасгалжуулагч 1973 оноос 1987 он хүртэл нийслэлийн цагдаагийн газар дасгалжуулагч, сэргийлэн хамгаалах байцаагчаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад гарсан.

Б.Зундуй нь 1952 оноос эхлэн цанын спортоор хичээллэж Төв аймгийн аварга, 1953 онд Булган аймагт анх удаа зохиогдсон таван аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 3-р байр эзэлж байлаа.

Мөн ЗХУ-ын цаначидтай хамтран нөхөрсөг тэмцээнд 2 удаа 1-р байранд орж байсан.

1964 онд Австри улсын Иннсбрук хотноо болсон Өвлийн 9-р олимпийн наадамд оролцсон. Монгол улсын хэмжээнд цана, дугуй, хөнгөн атлетикийн төрөлд нийт 26 удаагийн аварга. 1958 онд явагдсан 30км-ын зайн уралдааны анхны мастер цолтой тамирчин болж байлаа.

Нийтдээ амьдралынхаа 60 аад жилийг спортод зориулсан. Анх 1951 онд цанаар уралдаж пионер сурагчдын аварга, 1952 онд аймгийн аварга цаначин, рекорд 1953 онд Булган аймагт зохион байгуулагдсан 5 аймгийн анхны бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 1-р байр, 1954 онд аймгийн рекорд цол авч 1955 онд 7-р ангийн сурагч 18 км, 30 км-рт улсын аварга рекордч цол авч байлаа. Энэ үед насны ангилал гэж байгаагүй. Анхны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан Ливо Зоригоо Б.Зундуй нар хамгийн бага насны тамирчид байлаа.

1956 онд цанын 2 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн хот хөдөөгийн нийгэмлэгүүд их дээд сургуулиуд өргөнөөр хамрагдаж 15 км, 30 км зайн уралдаанд хошой аварга цаначин болж байжээ.

Түүний энэ хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлэн 2011 оны 2-р сард эх орончдын өдрийг угтан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын Гавъяат тамирчин цол одонгоор шагнасан байна.

Э.Очирсүрэн 

Холбоотой нийтлэл: 

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын 22 удаагийн аварга, ОУХМ Н.Пүрэвжав /Цуврал 1/

Цанын спортын гавьяатууд: МУГТ, ОУХМ Л.Дорж /Цуврал 2/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хөдөлмөрийн баатар Раднаабазарын Раш /Цуврал 4/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хүний гавьяат эмч Борхүүгийн Алтангэрэл /Цуврал 5/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн Данзангийн Сүрэнхорлоо /Цуврал 6/

Цанын спортын гавьяатууд: Олон улсын хэмжээний мастер Б.Дашгай /Цуврал 7/

Цанын спортын гавьяатууд: Монгол Улсын гавьяат багш Л.Чимэддорж /Цуврал 8/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.