
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын алдрын од дахин халдлагад өртжээ.
Тодруулбал, нэгэн эмэгтэй өчигдөр өглөө 09.30 цагийн үед тухайн хэсгээр алхаж яваа нь камерын бичлэгт дүрслэгдсэн байх бөгөөд тэрбээр цүнхнээсээ шүршигч гаргаж, Ерөнхийлөгч Д.Трампын нэр бүхий одыг шүршсэн байна. Түүний алдрын гудамжинд байрлах одыг сүйтгэсэн тохиолдол ганц энэ удаа гарч байгаа юм биш.
Өмнө нь 2016 онд 53 настай Жэймс Ламберт Отим гэгч Трампын нэрийг арилгахыг оролдож байсан бол 2018 онд ч түүний одыг зэвсгийн төрлийн зүйлээр хагалж, устгахыг оролдож байв.
Г.Ананд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.