2024 оны оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна

Twitter Print
2019 оны 11-р сар 13-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хийлээ.

УИХ дахь АН-ын зөвлөлөөс гурван санал дэвшүүлээд байгаа бөгөөд үүнээс Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх саналыг олонхын бүлэг дэмжээд байсан юм. Мөн АН-ын зөвлөлөөс сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх асуудлыг дэвшүүлснийг өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн.

Ийнхүү хуралдааны явцад сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах буюу төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийг төлөөлөх болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулсан тогтолцоогоор явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө" гэсэн заалт оруулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Уг заалт 2024 оноос хэрэгжих юм.

Харин АН-ын үлдсэн санал болох Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай саналын талаар намын бүлэг, зөвшилцлийн ажлын хэсэгт яригдаагүй байгаа аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.