
Ковид19-ын хурдтай тархалтаас болоод гаслан шаналж байгаа Энэтхэг улсад нэг өдрийн дотор 3000 хүн коронагаар нас барж байна.
Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн албан ёсны мэдээгээр 3300-аад хүн нас баржээ. Ингэснээр нийт коронагаар нас барсан хүний тоо 201,000-д хүрч, нэг өдрийн дотор шинээр корона туссан хүний тоо 360,000-д хүрлээ.
Бүртгэгдсэн нас баралтын тоо 3300 байгаа болохоос бодит амьдрал дээр шинжилгээ өгөөгүй коронагаар нас барсан хүний тоо өдөрт 10,000-д хүрч байгаа гэж коронагаар гэр бүлийнхнээ алдсан хүмүүсийн төлөөлөл ярьж байна.
Гэнэт маш олон хүмүүс коронагаар өвчилснөөр эмнэлэгийн орны дутагдал үүсч олон зуугаараа эмнэлэгийн гадаа нас барах нь энгийн үзэгдэл болж байна. Бурхан болоочдын цогцосыг шатаах байгууламжууд сүүлийн 14 хоногийн турш олон цагаар зогсолтгүй ажилласнаар ачааллаа дийлэхгүй, зуухнууд нь эвдрэх тохиолдолууд энд тэнд гарсаар байна. Чандарлах байгууламжын гадаа урт дараалал үргэлжилнэ. Ёс бусаар коронагаар нас барсан хайртай хүмүүсээ хүн ёсоор үдэх боломжгүй дэндүү гунигт нөхцөл байдлууд энэ улсад үргэлжилж байна.
Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсын тусламж Энэтхэг рүү чиглэж эхэллээ. Англиас 100 гаруй амьсгалын аппарат, 95 гаруй хүчилтөрөгч үүсгэх багаж 27-нд Нью Дэлид хүргэгджээ. Европын холбооны гүйцэтгэгчид улс орнуудын хандивласан хүчилтөрөгч эм тоног төхөөрөмж, яаралтай тусламжын зүйлсийг ойрын өдрүүдэд хүргэнэ. АНУ вакцин хийхэд ордог эдийг нийлүүлнэ гэлээ.
Нью Дэлигийн зарим эмнэлэгүүдэд хүчилтөрөгч дутагдсанаар олон араваараа нас барж байгаатай холбоотой 70 тонны хүчилтөрөгч ачсан тусгай зориулалтын галт тэрэг Нью Дэллид очиж буй дүр зураг харагдаж байлаа.
"Корона дууслаа" гээд олон мянгаараа баяраа тэмдэглэж байсан гудамж дүүрэн цогцосоор дүүрчээ. Дөрөвхөн хоног дотор албан ёсны бүртгэгдсэн нас барагсадын тоо 10,000-д туллаа.
“5, 15 настай хүүхдүүд хамтдаа, дөнгөж гэрлэсэн хосууд хамтдаа коронагаас болон нас баран хамтдаа чандарлах газарлуу явсан" сэтгэл өвдөм үзэгдлүүд их болж өнгөрч буйг мэдээллийн хэрэгсэлүүд мэдээллээ.
Энэтхэг улс яагаад ийм байдалд хүрэв?
Энэтхэгийн засгийн газрын дутуу дутмаг халдварт өвчинтэй тэмцэх бодлого нь энэтхэгчүүдэд "Ковид19 бараг дууссан" гэх мэссэжийг өгч, олон зуун мянгаараа хүмүүс 'маск зүүхгүй' олон нийтээрээ цуглаж баярууд болон сонгуулийн аян үргэлжилжээ.
Английн өдөр тутмын сонингоос энэтхэгийн энэхүү байдлыг "Систем нь унаж коронагийн тамруу чиглэж байна" гэж онцолж бичиж байжээ.
Умард хэсгийн Ганга мөрний эрэг дээр 1 сараас эхлэн Хиндү шашины том баяр болох Kумбх Милаг маш өргөнөөр тэмдэглэж байлаа.Хиндү шашны итгэгчид нь кумбх мила баярын үеэр голын усанд орвол нүгэл нь арилж хойд насандаа хүн төрлөө амархан олдог гэж итгэдэг ажээ. Улмаар ус руу орох өлзийт сайн өдөр хэдэн мянгаараа маск зүүхгүй ус руу үсэрч орж байлаа.
Мөн 2-р сард "Будагны баяр" үргэлжилж орон даяар энд тэнд олон мянган энэтхэгчүүд талбайд цугларч бие биерүүгээ будагны нунтаг болон усан бөмбөлөг шидэж цэнгэж байлаа. Өмнөд хэсгийн жижиг тосгонд үхрийн баасны баяр болж бие биерүү үхрийн баас шидэлцэн хөөрөлдөж байлаа.
Нью Дэлигийн Ражиб Гандигийн нэрэмжит эмнэлэгийн эмч Азит Заин нь Английн өдөр тутмын Радион сонинд " Энд ковид19-ыг оршин тогтнож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ариутгал хийхээ багасгаж, зай барилтын дэглэм тэг зогсолтын байдалтай байна" хэмээн шүүмжилж байлаа.
Мөн энэ цаг үетэй давхцаад энэ сарын дундаас эхлэн гурвалж мутацлагдсан коронагийн B.1.617 вирус илэрлээ.
Энэ нь өмнө нь гарсан 2 удаа мутацлагдсан 2 төрлийн вирусыг нийлүүлж агуулсан вирус бөгөөд, үүн дээр нэмээд дахиад нэг мутацлагдан маш өндөр халдвар бүхий мутацлагдсан вирус юм байна. Энэтхэгт мөн Англи, Сауди араб, Африк, Бразилаас гаралтай мутацлагдсан вирусууд тархсан байгаа ажээ.
NDTV нь мутацлагдсан вирусууд зөвхөн энэтхэгт бус дэлхий даяар дахин их тархалтыг үүсгэх боломжтойг онцоллоо.
Энэтхэгт одоогоор 132,300,000 гаруй хүн вакцин тариулсан байгаа билээ. Биеийн эсэргүүцэл тогтох хувь өндөр байдалд харин ч аймаар ихээр тархаж байна.
ДЭМБ-ын Мария Бан Керкуб нь "Мутацлагдсан вирус нь тархалтыг өндөрсгөж вакцины чадварыг ч бууруулах боломжтой" гэж анхаарууллаа.
Энэтхэгийн эрүүл мэндийн хүнд байдалд дэлхий нийтээрээ тусламжын гараа сунгаж эхэллээ.
Ж.Нармандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.