2022 онд Германд юу өөрчлөгдөх вэ: Сонгууль өгөх нас 16 болно

Twitter Print
2022 оны 01-р сар 14-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

2022 онд Германд юу өөрчлөгдөх вэ?

• Шуудангийн үнэ нэмэгдэнэ. 80 цент ээр илгээгддэг байсан стандарт захидал 85 цент болж өсөх аж.

• Өрхийн эмч нар өвчтөнгүүддээ эм бичиж өгөхдөө электрон рецепт буюу биечилж очиж авах шаардлагагүйгээр, дижитал хэлбэрээр бичиж илгээх боломжтой болно. Мөн 7 сарын 1-ээс эхлэн ажил эрхлэгчид өвдсөн тохиолдолд заавал бичгээр акт өгөх албагүй, электрон оор илгээж болдог болно.

• Хэрэв та 20 болон 21 онд гэрээсээ ажилласан /Homeoffice/ бол татварын тайлангаа тавихдаа өдрийн 5 € буюу жилийн дээд тал нь 600 € тооцож буцаан авах боломжтой.

• Хөдөлмөрийн доод хөлс цагийн 9,60 € байсан нь 1 сарын 1-ээс эхлэн 9,82. 7-р сарын 1-ээс эхлэн 10,45 болж өснө.

• Мэргэжлийн боловсролоор суралцаж буй залуус цалингийн доод хэмжээ нь 550 € байсан бол 585 € болж өснө.

• Хүнсний бүтээгдэхүүнүүд хугацаа нь дуусахаас өмнө заавал нэмэлт шошго хаддаг байсныг болиулж дээр нь 30% хямдарсан гэсэн бичиг наахад хангалттай болсон байна.

• Хөдөлмөр эрхлэх боломжгүй асран хамгаалалтанд байдаг хүмүүст олгох тусламжийн мөнгө бас нэмэгдсэн байна.

• Сонгууль өгөх насыг 1 сарын 1-ээс эхлэн 16 нас болгож буулгав.

• Дэлгүүр хоршоодууд хуванцар, гялгар тор үйлчүүлэгчдэдээ худалдаалахыг бүр мөсөн хориглов.

• Бензин, шатахуун, газрын тосны үнэ нэмэгдэнэ.

• Албан байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгжүүд байгаль орчныг хамгаалах эсвэл дижиталчлалын системд шилжих хөдөлгөөнд хөрөнгө зарцуулсан бол жилийн эцсээр татвараас хөнгөвчилнө.

• Хуучин электрон барааг дэлгүүрт буцааж өгч, үнэ төлбөргүй устгалд оруулж болдог болно.

• 06 сарын 1-ээс эхлэн хувь хүн өөрөө л зөвшөөрч гарын үсэг зураагүй бол хувийн утасны дугаар луу залгаж, сурталчилгаа хийдэгийг хориглов.

• Бүх хуванцар болон лаазтай уух зүйлүүдийн савалгааг дахин боловсруултанд зориулж буцааж тушаадаг болгоно.

• Атомын цахилгаан станцгүй албан ёсны улс болно.

• 10 жилдээ нэг удаа явагддаг үндэстний тооллого явагдана. Хэдэн хүн ам аж төрж байна, ямар ажил эрхэлж байна гэсэн статистик тоо мэдээлэл 2022 онд шинэчилж гаргана.

• Тахианы фермүүд, тахиа шувууны аж ахуйнууд эр дэгдэйхэйнүүдийг устгалд оруулж нядалдаг байсныг хуулиар болиулж хамгаалав. Статистик мэдээллийн дагуу Германд жилд 45 сая эр дэгдэйхээнүүдийг устгадаг гэсэн байв.

• Албан байгууллагуудын олон дамжлага болсон хүнд сурталыг хуульчилж, албан чиглэлтэйгээр багасгана.

• Галт тэрэгээр зорчихдоо ороод, дотороос нь буюу үйлчлэгч ажилтнаас нь тасалбар худалдаж авч болдог байсныг болиулав. Тасалбараа авч амжаагүй бол орж суусанаас хойш 10 мин дотор онлайнаар заавал худалдаж авч байж галт тэрэгээр зорчдог болно.

• 1 сарын 1-ээс эхлэн орон сууцанд зориулагдаагүй бүх шинээр баригдаж байгаа барилгуудад нарны эрчим хүч ашиглах модул бариулдаг болно.

Э.Бат-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.