Булган шуба авч өгсөнгүй хэмээн амиа хорлохыг завджээ

Twitter Print
2019 оны 11-р сар 14-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Булган шуба авч өгсөнгүй хэмээн нөхөртөө уурлаж, улмаар амиа хорлохыг завдсан хэрэг Хан-Уул дүүрэгт гарчээ.

Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр тус дүүргийн оршин суугч 40 настай эмэгтэй дээрх шалтгаанаар нөхөртөө уурлан гэрээсээ гарч, эм ууж ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “манай нөхөр надад булган шуба авч өгөөгүй тул ийм үйлдэл гаргасан” гэсэн аж. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.