Ерөнхий сайдыг хүртэл өөртэйгөө андуурахад хүргэсэн хүү

Twitter Print
2019 оны 11-р сар 14-нд 18:45 цагт
Мэдээний зураг,

Цахим сүлжээнд нэгэн хөөрхөн хүүгийн зураг “од” болов. Даавуун дээл өмсч, чих нь гэрэлтсэн хүү өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй тун чиг адилхан бөгөөд хүн бүр л өхөөрдөн өөр өөрийн нүүр номдоо зургийг нь хуваалцаж, “Ерөнхий сайдын нууц хүү” гэхчилэн хошигнож байв.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг ч үүнд хариулт өгч “Хүмүүсийн цагаахан хөөрхөн талцсан постууд, асуусан чатууд их ирж байгаа тул хариулт өгье. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг нь шүү. Инээд бие биендээ бэлэглэсэнд нь Ерөнхий сайд талархаж байгааг дамжуулж байна. Хар зургийг нь өнгөт болгосон тэр хүнд баярлалаа” гэсэн юм. Гэвч, түүний эл тайлбар ташаа байсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн багын зурагтайгаа андуурахад, хэвлэлийн төлөөлөгчийг нь алдаатай пост оруулахад хүргэсэн энэ хүүг Намхай гэдэг бөгөөд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд амьдардаг аж. Харин эл хөрөг зургийг 2018 онд зурагчин н.Батдарь авчээ.

Sodbaatar Sundui-н зураг.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн хувьд тэрбээр постоо устгаж, хошигнол хэмээсэн ч, түүний тайлбарт итгэсэн хүмүүс одоо ч Намхай хүүгийн зураг дор “Сэргэлэн, хөөрхөн хүү байж, сайн Ерөнхий сайд болдог юм шүү” гэхчилэн сэтгэгдлээ үлдээсээр байгаа гэнэ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.179.24.255) 2019-11-15 13:45
      • 0
      • 0

      нээрээ адилхан юм, хөөөрхөн сэргэлэн байрын хүү байна

      Хариулах

    • Ме

      (139.5.216.146) 2019-11-14 20:19
      • 0
      • 0

      Ерөнхий сайдын хүү нь гэж жаахан будлиан хутгадаг ч юм билүү!хаха

      Хариулах