Дэлхийн үнэмлэхүй хүйтэн хэдэн хэмд хүрдэг вэ?

Twitter Print
2018 оны 12-р сар 09-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн цаг агаарын дулаарал энэ жил онцгой олон үр дагавар авчирч байна. Европын хойд хэсгийг далайн хүчтэй салхи, шуурга нөмөрч байгаа бол Хойд Америкийн олон мужид их цас уналаа. Харин дэлхийн гадаргуу дээрх хамгийн хүйтэн цэг Антарктидад бүртгэгдсэн байна. Өмнөд туйл дахь Японы судалгааны "Фузийн оргил" станцийн эрдэмтэд энд Цельсийн хэмжүүрээр хасах 90 хэм хүрсэнийг тэмдэглэж авсан тухай "Sunday Times" сонин онцолжээ.

Гэтэл энэ зэрэгцээ Америкийн цас мөсний давхаргын судалгааны үндэсний төвийн эрдэмтдийн хиймэл дагуулаас хийсэн судалгаагаар бүр хасах 91,2 хэм хүйтэрч байгааг тогтоосноор барахгүй сүүлийн гучин жилийн хугацаанд дээд хэмжээний ийм хүйтэн цаг агаар өмнөд туйлд байсаар ирсэнийг олж мэдсэн аж. Үүний өмнө 1983 онд Оросын "Восток" станц Цельсийн 89.2 хэм хүртэл хүйтэрч байгааг бүртгэж авч байсан гэнэ.

Харин Японы "Фузийн оргил" станц  Антарктидад судалгаа явуулж байгаа бусад станцуудаас хамгийн өндөрт буюу далайн түвшнээс дээш 3,786 метрт байдаг байна. Америкийн үндэсний газар зүйн байгууллагын албан ёсны мэдээллээр бол Хойд туйлын цаг агаар хамгийн ихдээ 70 хэм хүртэл хүйтэрдэг байна.

Дэлхийн цаг агаарын энэ туйл хэрвээ эцсийн хэмжээнээс давсан тохиолдолд Нью Йоркийн эрх чөлөөний хөшөө хөлддөг Холливудын нөгөө “Нөгөөдөр сүүлчийн өдөр” кинонд /найруулагч: Roland Emmerich/ гардаг шиг сүйрэл тарьж мэднэ шүү.

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.