Англи улс халдвар хамгааллын дэглэмээ цуцалж, иргэдээс вакцины гэрчилгээ, амны хаалт зүүхийг шаардахгүй боллоо

Twitter Print
2022 оны 01-р сар 20-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Англи халдвар хамгааллын дэглэмээ сулруулж, эргээд хэвийн амьдралдаа орно. Их Британийн засгийн газар Англид мөрдөгдөж буй халдвар хамгааллын дүрэм журмуудын дийлэнхийг нь ирэх 7 хоногоос цуцална хэмээн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.

Энэхүү шийдвэр нь зөвхөн Англи улсад үйлчлэх ба Их Британийн бусад хэсэгт халдвар хагааллын дэглэмийг сулруулах эсэхийг орон нутгийн удирдлагууд шийдэх аж.

Ерөнхий сайд Борис Жонсоны мэдэгдсэнээр коронавирусын халдварын тархалтыг зогсоох "Б төлөвлөгөө" нэртэй халдвар хамгааллын арга хэмжээнүүдийг энэ сарын 26-наас цуцлах ба түүний хэлж байгаагаар Их Британид амьдарч буй 60-аас дээш насны иргэдийн 90 гаруй хувь нь коронавирусын эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдсан аж.

Борис Жонсоны мэдэгдсэнээр Их Британи даяар коронавирусын халдварын оргил үе болоод өнгөрсөн аж. Халдвар хамгааллын дэглэмийг цуцалснаар иргэдээс вакцины гэрчилгээ, амны хаалт зүүхийг шаардахгүй, иргэд зайнаас ажиллах хүсэлт гаргах боломжгүй болох аж.

Түүнчлэн дунд ахлах сургуулийн сурагчид ангидаа амны хаалт зүүх шаардлагагүй болох аж.

Ерөнхий сайд Борис Жонсоны мэдэгдэл Их Британийн эрүүл мэндийн салбарынхны санааг зовоож байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид халдвар хамгааллын дэглэмийг сулруулснаар Их Британийн эрүүл мэндийн салбарын ачаалал улам нэмэгдэнэ гэж үзэж байгаа ба өнгөрсөн лхагва гарагт л гэхэд Их Британид коронавирусын халдварын 108 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 19 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг онцолжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.