Дэлхийн хамгийн үнэтэй 10 ном

Twitter Print
2020 оны 07-р сар 22-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

Ном гэдэг ертөнцийг таньж, мэдэхэд хөтөлдөг гайхамшигтай хөтөч юм. Номын хорхойтон та бүхний мэлмийд зориулж,  хамгийн өндөр үнээр үнэлэгдсэн дэлхийн 10  шилдэг бүтээлийг хүргэж байна.

 

 

1. “The Leicester Code”

Италийн уран зураач, зохиолч, хөгжимчин, эрдэмтэн гээд зүйл бүрийн чадвартай түүхэн уран  бүтээлч Леонардо да Винчигийн шинжлэх ухааны 30 гаруй сор бүтээлээс хамгийн алдартайд  тооцогддог энэхүү бүтээлийг 1994 онд дуудлага худалдаагаар 30.8 сая доллараар үнэлсэн ба  одоогийн байдлаар дэлхийн хамгийн үнэтэй номд ордог байна. Одон орон судлал, агаар, ус зэрэг  олон сэдвийн талаар өөрийн онол, ажиглалтыг бичсэн энэхүү бүтээлийг Билл Гэйтс худалдаж авчээ.

 

 

2. “St. Cuthbert Gospel”

VII зууны үед Латин хэл дээр бичигдсэн шашны номлол бүхий халаасны энэхүү ном 138 х 92 мм-ийн хэмжээтэй ба Англо-Саксоны гар бичмэлээр үлдсэн цөөхөн эд өлгийн бүтээлийн хамгийн  жижигхэн номоор нэрлэгддэг юм байна. Европын түүхийн дурсгалт энэ ном дэлхийн хамгийн үнэ  цэнэтэй ном ба 2012 оны дөрвөн  сард 14.0 сая доллараар худалдаалагдсан байна.

 

 

 

3. “Gospels of Henry the Lion”

Дэлхийн хамгийн үнэтэй 10 номын жагсаалтын гуравт  1175 онд бүтээгдсэн хэмээн үздэг дэлхийд цор  ганц байдаг шашны номлол бүхий эл бүтээл оржэээ. Тус номыг 1983 онд 11.7 сая доллараар Их  Британий дуудлага худалдааны “Sotheby’s” төвд худалдсан байна. 

 

 

 

 

4. “The Birds of America”

Тухайн үед Гайтид байсан Францын колонид мэндэлсэн зураач, байгаль судлаач John  James Audubon-ы Америкийн үзэсгэлэн төгс шувуудын гар зургуудыг багтаасан “The Birds  of America” ном удаах байрт ордог байна. Бодит мэт харагдах шувуудыг 99х66 см-ийн  хэмжээтэйгээр дүрсэлсэн эл номыг 2010 онд 10.3 сая доллараар үнэлсэн байна. Номыг  1827-1838 онд бүтээгдсэн гэж үздэг ба одоогоор 119 ширхэг байдаг гэсэн судалгаа байдаг  аж.

 

5. “The Carterbury Tales” (1478)

Дундад зууны үеийн Английн нэрт яруу найрагч, зохиолч Geoffrey Chaucer-ын XIV зууны сүүлээр бичигдсэн  өгүүллэгүүдийн цоморлиг болсон энэхүү бүтээл 1998 онд 7.0 сая доллараар үнэлэгдэж дуудлага  худалдаагаар зарагдсанаар дэлхийн хамгийн үнэтэй номын жагсаалтад дээгүүрт ордог юм байна.

 

 

 

6. “First Folio” (1623)

2001 онд 5.6 сая доллараар зарагдсан Английн цуутай зохиолч, яруу найрагч  Виллиам Шекспирийн “First Folio” буюу комеди, түүх, эмгэнэлт зохиолын түүвэр  бүтээл “The Economist” сэтгүүл болоод “Wikipedia” нэвтэрхий тольд бичсэнээр  дэлхийн хамгийн үнэтэй  зургаа дахь ном ажээ.

 

 

7. “Les Liliacees” 1802

Харин удаах байрт Бельгийн ургамал судлаач, зураач  Pierre-Joseph Redoute-ийн дээрх бүтээл байдаг бөгөөд  энэхүү ном нь 1985 онд болсон дуудлага  худалдаагаар 5.0 сая доллараар үнэлэгдсэн юм  байна.

 

 

 

 

8. “Gutenberg Bible” (1450 - 1455)

Ариун Библи нь Иудейзм ба Христийн шашны номлолыг өгүүлсэн ариун судар,  бичвэрийн цуглуулга ном юм. Дэлхийн хамгийн анхны хэвлэмэл Библийг  Гутеньбергийн Библи (1450-аад онд хэвлэгдэж байсан) гэж түүхэнд тэмдэглэн  үлдээсэн байдаг. Энэ нь 1987 онд 4.9 сая доллараар дуудлага худалдаагаар  арилжигдаж байсан юм.

 

 

9. “Geographia Cosmographia” (1462)

Египетэд төрж, Грек-Ромын иргэншилтэй байсан математикч, одон орон судлаач, газарзүйч  Claudius Ptolemy-  ийн II зууны үед Ромын эзэнт гүрний үеийн дэлхийн газрын зургийг буулгасан энэхүү товхимол 2006 онд 3.5 сая доллараар худалдаалагдсанаар жагсаалтын  есөд оржээ. Тэрээр Грек хэл дээр бүтээлээ хийдэг байсан нь  Латинаас эхлээд хэд хэдэн хэлээр орчуулагдаж байсан аж.

 

 

10. “The Doria Atlas” - 1600-гаад он

Дэлхийн хамгийн анхны хэвлэмэл газрын зураг болох энэхүү бүтээлийн тухай тодорхой мэдээлэл  хомс байдаг. Ямартаа ч 2005 оны дуудлага худалдаагаар 2.4 сая доллараар зарагдаж байжээ.

 

 

Д. Цэнд-Аюуш

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.55.191.76) 2014-03-10 15:37
      • 0
      • 0

      Манай Ганжуур, Данжуур, Монголын Нууц Товчоо, Жангар гэх мэт алдартай номнууд яагаад ордоггүй юм тийм олон хувь хэвлэгдсэн юм уу

      Хариулах