ЭМД-аараа үйлчлүүлэх боломжтой 13 спорт клуб

Twitter Print
2020 оны 01-р сар 20-нд 16:58 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамруулах магадлан итгэмжлэгдсэн спортын клубын сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 11-р сарын 28-наас 2019 оны 12-р сарын 20-ны хугацаанд хүлээн авч, шалгаруулсан бөгөөд 13 спорт клуб тэнцсэн байна.

Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ажиллах юм. Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд ЭМДС-аас төлөх нэг удаагийн төлбөрийн хэмжээ 60 мянган төгрөг байх бөгөөд гурван сар 24-өөс доошгүй удаа нэг удаа хичээллэхдээ нэг цагаас доошгүй хичээллэхээр тусгажээ.

Нийслэлийн Мэдээ-н зураг.

Г.Ганаа 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.