
Ус нь хүний биеийн халуун дулааныг зохицуулдаг. Шээс сайн ялгарч, бөөр өвчлөхгүй, Өтгөн хатахгүй, Дотоод эрхтэн чийгтэй байж хэвийн ажиллана.
Тархи усаар хангалттай байвал ой тогтоолтонд сайн зэрэг олон сайн талтай. Хүүхдэд өдөрт уулгавал зохих шингэний хэмжээ.
1 нас-960мл (5 аяга) 150мл-р
2 нас-1200мл (6 аяга) 150 мл-р
3 нас-1400мл ( 7 аяга) 150 мл-р
4 нас-1600мл ( 8 аяга) 200мл-р
5 нас-1800мл ( 9 аяга) 200мл-р
6 нас-2000мл (10 аяга) 200мл-р
Хүүхдэд өглөө босонгуут өлөн дээр нь нэг аяга бүлээвтэр ус өгч хэвшүүлээрэй. Хүүхдэд усыг өгөхдөө хоолноос 10-15 минутын өмнө өгөх хэрэгтэй бөгөөд ус уух дургүй байсан ч усыг тогтмол уулгаж сургах хэрэгтэй. Мөн яг орой унтахын өмнө хүүхэд тань ус нэхэж байвал их хэмжээний шингэний дутагдалд орсонтой холбоотой байх магадлалтай!
Хүүхэд тань ус уух дургүй бол дараах зөвлөмжүүдийг туршаад үзээрэй. Байнга шингэн зүйл санал болгох хэрэгтэй./хамгийн сайн шингэн нөхөх зүйл нь ус/ Олон төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо, тараг, үр тариа, шөл зэрэг нь их хэмжээний ус агуулдаг бөгөөд шингэний хэрэглээнд нөлөөлдөг. Гадуур хүүхдүүдтэйгээ гарахдаа заавал шингэн зүйл авч гараарай.
Хүүхдүүдээрээ өөрсдийнх нь хүссэн усны сав, аягыг нь сонгуулж, тэднийг өөрсдөөр нь усаар дүүргүүлж сургах хэрэгтэй. Мөс нимбэг, өргөст хэмх зэргийг нарийн зүсч усанд нь нэмж өгвөл сонирхолыг нь илүү татах болно. Ундаа, жүүс, савласан цэвэр ус зэрэг нь зөвхөн амны цангааг тайлах зориулалттай бөгөөд шингэнийг хангалттай нөхөхгүй тийм учраас их хэмжээгээр өгөх нь тохиромжгүй хүүхэддээ буцалгасан эсвэл эрдэсжүүлсэн ус өгч хэвшээрэй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.