Австралийн Мельбурн хотод хатуу хөл хорио тогтоолоо

Twitter Print
2020 оны 08-р сар 03-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдварын тархалтыг зогсоохын тулд Австралийн хоёр дахь том хот болох Мельбурнд энэ даваа гарагаас эхлэн хатуу хөл хорио тогтоохоор болжээ. Мельбурн хотын байрлах Виктория муж өнгөрсөн ням гарагт онц байдал зарлаж, нийслэл Мельбурнд шөнийн хөл хорио тогтоосон нь коронавирусын цар тахал эхэлснээс хойш Австралийн эрх баригчдын зүгээс авч буй хамгийн хатуу арга хэмжээ болоод байна.

Виктория мужид хөл хорио тогтоож, онц байдал зарлах нь "коронавирусын цар тахлын тархалтыг зогсооход нэн шаардлагатай" шийдвэр байсан болохыг Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны засгийн газар онцолжээ. 6 долоо хоног үргэлжлэх хөл хорионы дэглэмийн үеэр иргэд оройны 20 цагаас үүрийн 5 цаг хүртэл зөвхөн ажилдаа явах эсвэл эмнэлэгт үзүүлэх зорилгоор л гэрээсээ гарах боломжтой болж байгаа аж. Цагдаа нар хорио цээрийн дүрэм журмын биелэлтэд хяналт тавьж ажиллах ба иргэдээс нийгмийн эрүүл мэндийн заавар зөвлөгөөг дагахыг шаардах аж. Супермаркетууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх аж.

Түүнчлэн сургуулиуд ирэх лхагва гарагаас эхлэн зайнаас сургалт явуулахаар болжээ. Хөл хорионы дэглэмийн үеэр үйлчилгээний газрууд, аж ахуйн нэгжүүд хаагдах нь жижиг бизнесүүдэд маш их хор хохирол авчирна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Виктория муж Австралийн эдийн засгийн 25 хувийг бүрдүүлдэг аж. Өнгөрсөн ням гарагт тус мужид коронавирусын халдварын 671 тохиолдол бүртгэгдсэн бол энэ даваа гарагт 429 тохиолдол бүртгэгджээ. Австрали улсад коронавирусын цар тахал эхэлснээс хойш халдвар авсан иргэдийн тоо бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй цөөн байсан ч дотооддоо халдвар авсан тохиолдлууд нэмэгдэж байгаа нь хатуу арга хэмжээ авахад нөлөөлөөд байна. Виктория мужид коронавирусын халдварын тархалт нэмэгдсэнээр эдийн засгаа түргэн хугацаанд сэргээх гэсэн Австралийн эрх баригчдын хичээл зүтгэл талаар болж байгааг мэргэжилтнүүд онцлоод байна.

Could the struggling retail sector be the banks' next big problem ...

Түүнчлэн үүнээс болж Австрали, Шинэ Зеланд улс ирэх сараас хоорондын хилээ нээх асуудал ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдоход хүрээд буйг Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгджээ. Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Австралид КОВИД-19 өвчний нийт 17 923 тохиолдол бүртгэгдсэний 208 нь уг вирусын улмаас нас баржээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.