Гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэе гэвэл дуртай зүйлээ хийж бай...

Twitter Print
2020 оны 12-р сар 03-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

БИ ЭРҮҮЛ САРУУЛ явах, мөн заяаны ханьтайгаа учрах хувь дутсан хүн. Гэсэн ч би хэзээ ч сэтгэлээр унаж байгаагүй...

БИ ТАЙВАН хөгширч яваадаа баярладаг... 2001 онд би тархиндаа их хэмжээний цус алдаж байсан болохоор хүнд (хөгширч амжилгүй) идэр залуугаараа хорвоог орхих “хувилбар” бас байдгийг тун сайн мэднэ. Тэр үед би есөн хоног тасралтгүй цус алдсан юм. Надад тохиолдсон шиг тийм хүнд хэлбэрийн цус харвалтын дараа маш цөөхөн хүн амь үлддэг. Цус харвалтын дараа дахин явж, дахин ярьж, мөн дахин уншиж сурахад би бүтэн хоёр жил зарцуулсан. Энэ бүхний дараа нүүрний үрчлээсийн тухай элдэв яриа надад инээдтэй санагддаг болсон.

УИНСТОН ЧЕРЧИЛЛИЙН хэлдэг байснаар “Тамыг туулж гарахаар болбол аль болох хурдан явах хэрэгтэй”.

АМЕРИКТ ав адилхан хамартай, ав адилхан бандгар том уруултай, дахин эсгээд оёулчихсан хацартай, жигд цагаан шүд, цайруулсан шаргал үстэй 400-гаад мянган эмэгтэйчүүд бий. Тэднийг дур булаам гэж боддог хүн байдаг л юм байх даа?

АВА ГАРДНЕРИЙГ дэлхийн хамгийн сайхан эмэгтэй байсан гэлцдэг. Яагаад гэдгийг мэдэх үү? Тэрээр хэзээ ч гоо сайхны хагалгаа хийлгэж байгаагүй. Тэрээр биеэ жинхэнэ эмэгтэй хүн шиг авч явдаг байсан бөгөөд хэзээ ч жаахан охин шиг харагдах гэж хичээж байгаагүй.

ХҮҮХДҮҮДЭЭ өсөж том болж байгааг хараад хүмүүс өөрийгөө болон амьдралыг илүү ойлгож эхэлдэг.

ГОО ҮЗЭСГЭЛЭН хүмүүсийн дотроос нь гэрэлтдэг юм байна гэдгийг би 58 хүрээд ойлгосон. Гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэе гэвэл дуртай зүйлээ хийж бай... ингэхдээ өдөр алгасалгүй. Жишээ нь би бүжиглэх дуртай хүн. Тэгээд нэг бүжиглэхээрээ бүр сөхөрч унатлаа бүжиглэдэг шүү.

-Шэрон Стоун

Эх сурвалж: f4b сайт

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.