
НҮҮРСНИЙ МАФИ
Сүүлийн 10-20 жилд Монгол улс нүүрсний мафийнханд эзлэгджээ. Засгийн газар олон удаа солоигдоод ч нүүрсний мафийг ялж дийлсэнгүй. Нүүрсний мафийнхан Гашуун сухайтын төмөр замыг 10 жил гацааж чаджээ.
Тэд одоо ч гэсэн гацаасаар байна. Учир нь УИХ-ын тогтоолоор Гашуунсайтын төмөр замыг нарийн царигаар тавьж шууд Хятадтай холбох байсан. Гэвч тэд нарийн биш өргөн царигтай төмөр зам сая тавьж дахиад 5 жил гацаав.
Нүүрс ачиж буулгах терминал барихад 500 сая доллар хэрэгтэй аж. Үүнийг барихад дахин 5 жил шаардлагатай аж. Мафийнхан нүүрсийг уурхайн аман дээр нь 60 доллараар авч хил гаргаад 150 доллараар зардаг аж. Нүүрс тээвэрлэх бүх машиныг хяналтдаа авч хил нэг гарахад 300 доллараар зөөж жилд ложистикээс 1.5 тэрбум доллар олдог аж.
Мафийнхан 2 сая тонн нүүрс хулгайлж заржээ. Нүүрсний мафийнхан дотор Улсын Их Хурлын гишүүд ч байдаг гэнэ лээ.
Саяхан "Эрдэнэс таван толгой" ХК-ний удирдлагыг солиллоо. Олон нууц гэрээ байдаг гэнэ. Бүх хулгай луйвар нь хуулиар хамгаалагдсан аж. Учир нь улсын нууц гээд мафийнхны ганц ч гэрээг олон нийтэд үзүүлж болдоггүй гэнэ.
Монгол улс нүүрсээ зарж амьдардаг. Гэтэл ихэнхи зарсан нүүрсний валют Монголд биш Хятадад үлддэг гэсэн яриа гарчээ. Сүүлийн 30 жилд Монголыг тонож баяжсан мафийнхныг барьж шоронд хийж чадсангүй. Тэднийг шоронд хийхгүй бол Монгол хөгжихгүй.
Учир нь Өмнөд Солонгосын удирдагч Пак Чонхи, Сингапурын удирдагч Ли Куан нар эхлээд авилгачид, мафийнхныг шоронд хийж дарж байж улсаа хөгжүүлсэн юм ш дээ. Монгол бол авилгачдыг өөгшүүлсээр байгаад хамгийн ядуу эдийн засагтай буурай орон болсон юм.
Далд эдийн засаг ноёрхсон, эрүүл эдийн засаг нь сөнөчихсөн улс юм даа. Засгийн газар авлигатай, далд эдийн засагтай, мафийхантай шийдвэртэй тэмцэж чадахгүй явсаар Монгол улсад 30 жилийн турш ямар ч ахиц дэвшил байхгүй авилгалд баригдсан хэвээр үлдсэн дээ.
Валютын ханш нь улам суларсаар ард түмэн улам ядуурч худалдан авах чадвар нь улам муудсаар хөөрхий болж байна даа...
Доржийн Сүхбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
зочин
(202.179.21.233) 2022-11-08 15:21Арай дэндүү юмаа муу хулгайч нар удахгүй бүгд тодорхой болж шорондоо залрах биз.
Хариулах