Ноолууран хувцасыг гэрийн нөхцөлд хэрхэн арчлах вэ

Twitter Print
2021 оны 02-р сар 16-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн үнэт түүхий эдийн тоонд амьд ширхэгт ноолуур зүй ёсоор багтдаг билээ. Харин хэрэглэгчид буруу арчилснаас болж, ноолууран хувцасны чанарыг алдагдуулах, элэгдэх, урагдах гэх мэт асуудалтай тулгардаг. Тиймээс ноолууран эдлэлийг гэрийн нөхцөлд арчлахдаа мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, зориулалтын бүтээгдэхүүнээр угааж, цэвэрлэх нь чухал. 

Мөн сул ширхгүүд хоорондоо шүргэлцсэнээс болж үүссэн бөөгнөрсөн хэсгийг гараар түүх эсвэл цэвэрлэгч татуурга ашиглан цэвэрлэж болно. Цэвэрлэгч татуурга ашиглахад хялбар бөгөөд бөөгнөрлийг зөв цэвэрлэвэл таны хувцасны зөөлөн чанар, эдэлгээ даах чадвар нэмэгдэнэ.

Энэхүү зөвлөгөөний дагуу ноолууран болон сүлжмэл эдлэлээ арчлахад таны ноолууран бүтээгдэхүүн зөөлөн, дулаан чанараа удаан хугацаанд хадгалж чадна.

1. Зориулалтын угаалгын шингэн хэрэглэж 18-20 градусын бүлээн усанд сайтар уусгана. Угаах хувцсаа угаалгын шингэнтэй усандаа хийж, 10-20 мин дэвтээж амраана. 

 2. Дэвтээсэн хувцсаа зөөлөн базаж угаах ба амрааж угаах үйлдлийг 2 удаа давтаж хийнэ. Угаасан хувцсаа цэвэр усанд сайтар зайлж, зөөлөн базаж усыг шүүнэ.

3. Базаж гаргасан хувцсаа хавтгай талбай дээр хэлбэржүүлэн тавьж хатаана. Хатсан хувцсаа дунд зэргийн хэмтэй индүүний уураар индүүднэ.

4. Индүүдсэний дараа хувцасны бөөгнөрлийг түүж цэвэрлэнэ. Цэвэрлэсэн хувцсаа зааврын дагуу эвхэж, зориулалтын уутанд хадгална. Ноолууран хувцсаа байнга шинэ мэт байлгая гэвэл тусгай уутанд эвхсэн байдлаар хадгалах нь зүйтэй.

Өлгүүрт өлгөөстэй байдлаар удаан хугацаанд хадгалах үед сунаж хэлбэрээ алдах магадлалтай. 

Эх сурвалж: https://www.gobi.mn/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.