Хятадын Жянсү мужийн Сүжоу хотын шүүх АНУ-ын иргэн, 78 настай Жон Шин Ван Люнд тагнуулын хэргээр бүх насаар нь хорих ял оноожээ. Сүжоу хотын шүүхээс Хонгконгийн байнгын оршин суугч Жон Шин Ван Люний хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Жон Шин Ван Люнийг хоёр жилийн өмнө Сүжоу хотод байхад нь орон нутгийн тагнуулын эсрэг хорооноос баривчилсан ба түүнийг тагнуулын хэрэгт буруутай гэж үзэн бүх насаар нь хорих, төрийн албанд ажиллах эрхийг нь хязгаарлах шийтгэл ноогдуулсан гэжээ.
Бээжинд суугаа АНУ-ын Элчин сайдын яам юны зүгээс уг шүүх хурлын талаар мэдэж байгаагаа илэрхийлсэн ба гадаадад байгаа АНУ-ын иргэдийн аюулгүй байдал Төрийн департаментын хувьд нэн чухал асуудал болохыг онцолжээ.
Өнгөрсөн даваа гарагт Вашингтонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Төрийн департамент уг хэргийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Хятадад тагнуулын хэрэгтэй холбоотой шүүх хурал хаалттай явагдаж, хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтээс нууцлах явдал элбэг ч гадны орны иргэнд хүнд ял оноох нь ховор юм.
Ирэх 7-р сард Хятадад тагнуулын эсрэг шинэ хууль хэрэгжиж эхлэх ба эрх баригчдын үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж үзсэн ямар ч мэдээллийг бусдад тараахыг хориглох аж.
Америк, Хятадын хэвлэл мэдээллмйн хэрэгслүүдэд бичсэнээр Жон Шин Ван Люн нь Хятадын урлаг болон экспатуудтай холбоотой байгууллагуудтай ойр ажилладаг байжээ.
Хонгконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг Тайванийг БНХАУ-д тайвнаар нэгтгэх холбооны Техас дахь салбарын тэргүүнээр ажиллаж байсан гэж бичжээ. Тэрээр Соёл солилцооны сангийн тэргүүнээр ажиллаж, Хятад руу тогтмол зорчиж, Хятадын төрийн албан хаагчидтай уулздаг байсан гэж Уолл Стрийт Жорнал бичсэн байна.
Тайвань, Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын зэвсэгт хүчний үйл ажиллагаа өргөжиж байгаа асуудал, КОВИД-19-ийн гарал үүсэл, Хятадын тагнуулын бөмбөлөг зэрэг олон асуудлууд дээр АНУ-ын иргэнийг баривчилж, ял оноосон нь хоёр орны харилцаанд таагүй нөлөө үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
BAT
(197.211.63.97) 2023-05-20 05:21БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах