Хэзээ бид юм үзэж, нүд тайлж дуусах юм бол доо...

Twitter Print
2020 оны 07-р сар 20-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Би лав энэ юу хийж гийгүүлсэн нь тодорхойгүй, хөлийн хурууны хумсаа хүртэл Шанэл, Прада, Эгмэсээр тоноглосон хүүхнүүд, Бүлгари, Ролекс болсон баячуулын хүүхдүүдийг эдийн засаг, улс төр, бизнес бла бла ярьж, амьдрал зааж суухыг харах үнэхээр дургүй ээ. Өөрсдийгөө лаг гээд андуурцан, брэнд ороож, Рэнж уначаад, алттай маскных нь үнийг сар ажиллаж олдог ард түмнийг басаад ч байгаам шиг...

Хүн хөдөлмөрөөрөө баян болох тусмаа логотой эрээн даавуунд мөнгөө үрэхээргүй ухаан суудаг. Ухаанаараа баялаг бүтээж, буянаа эдлэж яваа хүнд хэн нэгний атаархал, хувь заяандаа гомдох гуниг үнэндээ хэрэггүй байдаг. Тэр бүх брэндүүдийг үйлдвэрлэдэг хөгжцөн, хөрөнгөтөн Европт нэг ч удаа лого эрээлжлүүлцэн хүн хараагүй. Альпийн нуруунд цанын резорттой баяны эхнэр ч хувцасаа оёж өмсдөг, хэрэггүй зүйлээр танихгүй хүний сэтгэлд юм хийчихвий гэж санаа зовдог хүн байсан.

Зочид буудлын сүлжээтэй Япон эгч Юниклогоо өмсөөд, даавуун уут үүрээд л алхаж байдаг. Ухамсартай хүний хувьд үнэтэй цүнх үүрээд, авч чадахгүй хүнтэй зөрөх нь хөлгүй хүний урд гайхуулж алхах шиг моралгүй зүйл. 

wearing expensive brand clothes зурган илэрцүүд

Ядаж л тэр зүүсэн, гайхуулсан эд зүйлсийг нь харж энэ хэдхэн залуусын маань хэд нь шударга бус хувь заяандаа гомдож, шал хэрэггүй эдэнд тэмүүлж, материалистик шунал төрдөг болоо? Хэд нь ийм утгагүй, нэгнээ өмссөн гутал, барьсан цүнхээр нь үнэлдэг нийгэмд амьдрах итгэлээ алдаж, шантардаг болоо? Хэд нь эдээрээ гайхуулж, эрүүгээ сойсон хүүхнүүдэд ад үзэгдэж, шаралхан амьдралаа мөнгөнд зориулдаг бол оо? Хичнээн хүнийг амьдралтай, амьтай болгох боломжтой мөнгө Итали, Америкийн дэлгүүр лүү урсдаг бол оо?

Би хэлье. 5 жилийн өмнө Дэлхийн №1 тансаг үйлчилгээний компаний байнгын үйлчлүүлэгчидийн жагсаалтад Монголын улс төрчдийн нэр нилээдгүй байсан. Манай гишүүд, улс төрчид, баячуулд чинь хил даваад буудал олчих, газар үзчих хэл байхгүй, эхнэр хүүхдүүд нь дэлгүүр хэсчих, брэнд захиалчих хэмжээний ухаан, мэдлэг байхгүй болохоор тэр компани манай мангаруудад Монгол хэлээр нь үйлчлэх гэж салбараа нээж байсан юм. Тэдний үрдэг мөнгө Монголын төсвийн нилээд хувь болдог байх, дүүрч.

wearing expensive brand clothes зурган илэрцүүд

Гол нь эрвийж дэрвийсэн жаахан охидыг эдийн шуналаараа халдварлуулж, гадаад өвгөчүүлийн занганд оруулдаг, залуусыг нь мөрөөдөлгүй, зориггүй болгож, сэтгэлээр нь үхүүлдэг энэ балиар материалистик донг тараадаг, рекламддаг баячуулын хүүхдүүдийг ядаж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, танин мэдэхүйн сувгууд нь давраахаа больчоосой, нэвтрүүлэг мэдээгээр рекламдаж хөөрөгдөхөө болиосой.

Хэзээ бид юм үзэж, нүд тайлж дуусах юм бол доо...

Л.Ану-Үжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (8.20.127.57) 2020-07-20 20:26
      • 0
      • 0

      Hun hudulmurluj buteeh tusmaa brend huuhuu bolidog yum daa.Mongold ochood uneheer gaihsan tsagaan gartal baahan sawsagansan zaluus in umssun huwtsas unasan unaanaas ni ichsen shuu tsaanaa neg iherhuu deerenguu eej aawiihaa buruu zambaraa Olson mungiig yah ureh argaa olj yadsan

      Хариулах

    • Зочин

      (202.21.108.70) 2019-11-29 19:24
      • 0
      • 0

      Яг зөв хэллээ. Тэр нэг хов живийн СОРОНЗ ч бил үү, бас юу юу ч билээ, өөрсдийгөө баян гээд бодоцгоочихсон хэдэн гэр бүлийнхний өмсөж зүүсэн, идсэн уусан, унтсан хэвтсэн, салсан нийлсэн ... гэх мэтийн хэнд ч хэрэггүй юм гаргадаг сэтгүүл нэртэй эрээн хуудсуудаар яасан ч их сурталчилдаг юм бэ. Тэд ер нь хэн юм бэ???

      Хариулах

    • Зочин

      (5.24.185.27) 2019-11-28 05:15
      • 0
      • 0

      gadaadad bdg personal shopperuudiin sanal bolgoj bgaa baraag anzaardag l bh humuus. ihewchlen deed zeregleliin chanel LV Gucci branduud. hen iim 5000$ dollariin tsunh 500$ nudnii shil awdag ym boloo gemeer. mongolchuudiin tsalin hed bilee? tegeheer hen awdag n oilgomjtoi l doo. shal utgagui bi law ooroo l shudragaar hodolmorloj oloogui bol yagaad ch iim ereen logogoor biye huchij ywahgui ee.

      Хариулах

    • Зочин

      (37.47.198.2) 2019-11-27 19:38
      • 0
      • 1

      mash zuv zyil bichjee ter 1gonginoo Bold gd heden durak yumnuud bna

      Хариулах