Жаргалтай хүмүүс бусдаас 8 зүйлээр ялгардаг

Twitter Print
2021 оны 12-р сар 07-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

ЖАРГАЛТАЙ ХҮМҮҮС БУСДААС ЭНЭ 8 ЗҮЙЛЭЭР ЯЛГАРДАГ

1. ТАЛАРХАЛАА ИЛЭРХИЙЛДЭГ:

Өөрт БАЙХГҮЙ зүйлээсээ болоод БАЙГАА юмаа тоохоо больдоггүй.

2. АМЬДАРЛААС БАЯР БАЯСГАЛАН ОЛЖ АВЧ ЧАДДАГ:

Амьдарлын сайхан нь өнгөрч буй цаг минут секунд болгонд оршдог. Та түр зогсоод эргэн тойрноо анхааралтай ажигла, таларх, цэцэгсийн анхилуун үнэрт согт.

3. ЗОРИЛГОДОО ҮНЭНЧ:

Ихэнх хүмүүс чадахгүй юмуу нөхцөл боломж бүрдээгүйгээс болж бус, харин буцамхай хальрамхай зангаасаа болж мөрөөдлөө биелүүлдэггүй.

4. АЛИВААД ӨӨДРӨГ ГЭГЭЭЛЭГ:

Бороотойд солонго харан баярла, харанхуйд анивчин гялалзах оддыг ширтэн баяс.

5. БОДОЛДОО ОРООЦОЛДОН АВТДАГГҮЙ:

Бодолдоо хэт автах нь амьдарлыг тань адармаатуулж, байхгүй асуудлыг хүртэл бий болгох хөнөөлтэй /”Бодоод бодоод бодын шийр дөрөв” гээд манай ардын сайхан үг бнаа даа/.

6. БУСДЫГ ӨӨРТЭЙГӨӨ ХЭЗЭЭ Ч ХАРЬЦУУЛДАГГҮЙ:

Хүн бусдын чадаж байгаа зүйлд атаархаж өөрийгөө бусадтай харьцуулснаас өөртөө сэтгэл дундуур болдог. Хүн болгон онцгой, өвөрмөц, давтагдашгүй, тиймээс өөрийгөө бусадтай харьцуулахын оронд өөрийн давуу талыг олж түүнийгээ тэжээн тэтгэж бусдад бэлэглэ.

7. АЛИВАА ШИНЭ САНАА, ТУРШЛАГАД НЭЭЛТТЭЙ:

Аливаа зүйлийг хамаг анхаарлаа төвлөрүүлэн хийвэл цаг хугацаа түр зогсох мэт болдогийг сана. Аливаа шинэлэг зүйлд өөрийгөө сорьж, дуртай сонирхолтой зүйлээсээ анхаарлаа сарниулалгүйгээр тултал хий.

8. ХАЙРТАЙ ДОТНЫ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХАРЬЦААГАА БАТАТГАН БЭХЖҮҮЛЖ БАЙДАГ:

Аз жаргалтай хүмүүс хайртай дотны хүмүүстэйгээ гүн гүнзгий, утга төгөлдөр харьцаатай байдаг. Тэднийгээ хайрла, тэтгэ, өсөн дэвжихийг нь анхааралтай ажин хамт бай. Та яг одоо эхэл.

Цэндийн Одонтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.