Хуавэй компани гар утасны борлуулалтын үзүүлэлтээр дэлхийн номер нэг компани боллоо

Twitter Print
2020 оны 07-р сар 31-нд 09:17 цагт
Мэдээний зураг,

Энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтээр тус компани 55.8 сая ширхэг гар утас борлуулсан бол Өмнөд Солонгосын Самсунг компани 53.7 сая ширхэг утасыг борлуулжээ.

АНУ-ын зүгээс Хуйвэй компанийн болон түүний зарим удирдлагын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний улмаас тус компанийн утасны боруулалт өмнөх оныхоос 5 орчим хувиар буурч байгаа гэнэ. Самсунг компанийн хувьд утасны борлуулт нь өмнөх оны мөн үеэс 6 хувиар буюу 44.6 тэрбум ам.доллараар буурсан байгаа боловч санхүүгийн үзүүлэлт нь сайн байна.

Энэ оны 2-р улирлын үзүүлэлтээр Самсунг компанийн үйл ажиллагааны ашиг 6.8 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 23 хувиар нэмэгджээ.

Н.Энхбаяр 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.