Монголбанк: Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргах эсэх энэ сарын сүүлээр шийдэгдэнэ

Twitter Print
2020 оны 10-р сар 07-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргах эсэхийг энэ сарын сүүлээр шийдэгдэнэ гэдгийг Монголбанкнаас албан ёсоор мэдээллээ. 

Тодруулбал, Монголбанкнаас "ФАТФ-ын салбар 2 хуралдаан энэ сарын сүүлээр Парист болохоор товлогдсон бөгөөд тэдгээр хурлаар эцэслэн шийдэгдэх юм" гэлээ. 

ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ирээд буцсан. Тодруулбал, шалгалт энэ сарын 2-нд дууссан бөгөөд ФАТФ-аас тавьсан шаардлагатай холбогдуулан хийсэн ажлаа амжилттай хамгаалж, тайлбарласан хэмээн Сангийн сайд мэдээлж байсан юм. 

Харин Гадаад харилцааны сайд Н.Энхтайван "Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 сарын 6-нд гаргав" хэмээн мэдээлсэн. 

Тодруулбал, Татварын сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд Европын хамтран ажиллах шаардлагатай улсуудын жагсаалт буюу Европын холбооны саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 6-нд гаргасан. Энэ нь ФАТФ-ын саарал жагсаалтаас өөр юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.