Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс АШУҮИС-д хийж эхэлнэ

Twitter Print
2021 оны 03-р сар 30-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд "Ковид-19" халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээж, өнөөдрөөс АШУҮИС дээр хийж эхэлнэ гэж АШУҮИС-ийн профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр хэллээ.

Энэ оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах боломжтой бөгөөд зардал нь 2-3 дахин хямд. 

Доктор Д.Нямбаяр "Энд дурдахгүй байж боломгүй зүйл бол шүлсэнд КВ19 тодорхойлох уг оношлуурын цомог бол Монгол улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болж байгаагаас гадна, хамгийн тэмдэглүүштэй нь, ДЭЛХИЙД АНХДАГЧ оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм" хэмээсэн. АШУҮИС дээр шүлснээс халдвар илрүүлэх оношлуур бүтээх ажлыг маш амжилттай гүйцэтгэж ийнхүү үр дүн гарч эхэлсэн бөгөөд гурав хоногийн өмнө оношлуур үйлдвэрлэхэд бэлэн болсон гэж мэдээлж байв.

 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.