Томоохон компаниуд болон улс орнууд гэрээсээ ажиллах явдлыг дэмжиж эхлээд байна

Twitter Print
2020 оны 05-р сар 22-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

Facebook компани, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн нар уян хатан цагийн хуваариар, гэрээсээ ажиллах явдлыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг ирэх 7-р сар гэхэд компанийнхаа нийт ажилчдын 50 хувийг ирэх 5-10 жилд офист бус, гэрээс нь ажиллуулах зорилт тавьж буйгаа мэдэгджээ. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн долоо хоногийн 4 өдөр нь ажиллах нь аялал жуулчлалыг нэмэгдүүлж, эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахад тустай хэмээн онцолсон байна. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор хаагдсан офисүүд эхнээсээ нээгдэж эхэлж байгаатай холбоотойгоор компаниуд ч шинэ арга барилаар ажиллаж эхлээд байна.

Нийгмийн сүлжээний Твиттер компани ажилчиддаа цаашид ч гэрээсээ ажиллахыг зөвшөөрсөн ба тухайн ажилтан хүсвэл насаараа ч гэрээсээ ажиллах боломжтой аж. Коронавирусын цар тахал гарахаас өмнө Майкрософт компани Япон дахь офистоо долоо хоногийн 4 өдөр ажиллах туршилт явуулсан нь ажилчдын сэтгэл ханамж, бүтээмж зэргийн талаас маш үр дүнтэй бөгөөд амжилттай болсон билээ. Гэрээсээ ажиллах, ажлын өдрүүдийг багасгах явдлыг хүний нөөцийн мэргэжилтнүүд, "Цагаар ажилладаг оюутнууд, шинэхэн ээжүүд, хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх хүсэлтэй ээж аавууд, ахмад настай хүн асарч буй хүмүүст уян хатан цагийн хуваариар гэрээсээ ажиллах нь ажил амьдралын тэнцвэртэй байдлаа хадгалахад нь тусална.

Ажил олгогчид коронавирусын цар тахлын дараа ажилчдаа ийм нөхцөлөөр хангаж чадвал энэ нь хүний нөөцийн менежментийн хувьд томоохон ялалт болох юм." гэжээ. Түүнээс гадна компаниуд офисын зориулалтаар үнэтэй, том талбай бүхий байр түрээслэх шаардлагагүй болох ба Mastercard зэрэг томоохон компаниуд офисын байруудаа цөөлж, нэгтгэх төлөвлөгөө боловсруулжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.