"Microsoft" компанийн ахлах менежерээр монгол бүсгүй ажиллаж байна

Twitter Print
2016 оны 12-р сар 11-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

Цахим ертөнцийн хаан Билл Гейтсийн үүсгэн байгуулсан Программ хангамжийн “Microsoft” компанид монгол бүсгүй ахлах менежерээр ажиллаж байна. Түүний нэрийг Ч.Болортуяа гэдэг. Тодруулбал Ч.Болортуяа Вашингтон мужийн Сиэтл хот дахь “Microsoft” компанийн ахлах менежерээр ажилладаг.

Тэрбээр тус компанид ажилд орсон тав дахь Монгол ажилтан аж. Ч.Болортуяагийн хувьд аав, ээж нь  Архангай аймгийн Тариат сумын уугуул. Аавыг нь  Чимэдрэгзэн гэдэг, Физикийн багш. Ээж Б.Бямбасүрэн түүхийн багш бөгөөд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн сургуулийн захирлаар олон жил ажилласан нэгэн.

Сүүлд Намын хянан шалгах хорооны даргаар ч ажиллаж байжээ. Ах Ч.Болд нь Эрдэнэтийн Залуучуудын соёлын ордны даргаар ажилладаг бол дүү Ч.Болорцэцэг МУИС-ийн хуулийн ангийг төгсч одоо АНУ-ын нэг банкинд аудит хяналтын албаны захирлаар ажиллаж байгаа аж.

Эгч дүүс АНУ-д бизнесийн удирдлагаар магистр хамгаалжээ.  Дүү нь АНУ-д бүртгэлтэй “Хөх тэнгэр” боловсролын сан төрийн бус байгууллагынхаа шугамаар Монгол Улсын 13 оюутны сургалтын төлбөрийг жил бүр дааж байгаагаас гадна 120 хүүхдийг хичээлийн хэрэгслээр хангаж сайн үйлс бүтээдэг гэдгийг олон хүн хэлж байна.

Харин отгон дүү нь утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн, яруу найрагч Ч.Өсөхболд юм байна.

Дэлхийд дээгүүрт эрэмблэгддэг компанид ажилладаг Ч.Болортуяа бүсгүй МУИС-ийн философийн ангийг 1994 онд дүүргэж, гурван жилийн дараа магистр хамгаалж, ШУА-д Эрдэм шинжилгээний ажилтан, Улс төрийн боловсролын академид багшаар ажиллаж байгаад Америкт суралцахаар явжээ. Энэ эрхэм бүсгүйн нөхөр нь Грег гэдэг америк залуу бий гэнэ. Инженер мэргэжилтэй. Тэд хоёр охинтой. Ууган охин Номунтуяа арван тав, бага охин Селеста гурван ой хүрч байна.

Тэрбээр "Монгол хүний мэдлэг, боловсрол, авъяас чадвар дэлхийн хаана ч гологдохгүй. Манай улс дэлхийтэй хөл нийлүүлж хөгжлийн төлөө явж байна. Залуустаа хандаж хэлэхэд, сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэхэд цаг, боломжоо зориулаарай.

Хүн өөрөө хичээж зүтгэх юм бол интернэт, ном, сурах бичгээс эхлээд бүх зүйл олдохгүй байсан 1990-ээд онтой адилгүй бүх үүд хаалга нээлттэй байна, хичээгээрэй. Анх намайг  энэ компанид ороход таван монгол байсан. Одоо бид арван хэдүүлээ болсон. Энэ жил бас манай салбарт хоёр залуу очоод байгаа. 90 мянга гаруй ажилтантай энэ байгууллагад ажилд орно гэдэг том шалгуур байдаг.

Зөвхөн төв оффистоо л гэхэд гуч гаруй мянган хүн өдөр тутам ажиллаж байдаг. Миний хувьд Lead program manager Microsoft гэсэн албан тушаалтай. Нэг ёсондоо тус компанийн хуулийн төсөл, гэрээн дээр дагнан ажилладаг гэсэн үг л дээ. Манай байгууллага компьютерийн программ хангамжийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа эрхэлдэг ч цаашдаа төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хослуулан ажиллахаар үйл ажиллагааныхаа цар хүрээг дэлхий даяар өргөжүүлж байна” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Д.Урин

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • nutgiin egch

      (203.194.117.45) 2014-03-19 15:43
      • 0
      • 0

      bayar hurgee.Saihan baina iim amjilttai yavaa mongolchuuddaa urgelg bayarladag daa.

      Хариулах