
Д амин дэм буюу “нарны амин дэм” нь эрүүл мэндэд нэн хэрэгтэй. Уг амин дэм дутагдахад эрүүл мэндийн байдал муудаж өвчин тусах эрсдэл нэмэгддэг.
Д амин дэмийн дутагдал нь дараах таагүй шинж тэмдэг дагуулна:
Сэтгэл санаагаар унах
Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах
Гэдэс ходоод цочрох
Толгой манарах, мартамхай болох
Үрэвсэлт өвчин тусах
Яс, булчингаар өвдөх
Архаг ядаргаа
Цус багадалт
Чихрийн шижин
Батга гарах
Жин нэмэгдэх
Толгой эргэх
Жирэмслэлт хүндрэлтэй явагдах
Рахит
Түгшүүр
Эдгээр шинж тэмдэг танд Д амин дэм дутагдаж байгааг илтгэх бөгөөд нөхцөл байдал хүндрэхээс өмнө тус амин дэмийн хэмжээг тэнцвэржүүлэх хэрэгтэйг илтгэнэ. Дархлаа муудах Д амин дэм нь дархлааг дэмждэг.
Хэрвээ уг амин дэм дутагдвал халдварт өвчин зэрэг өөр бусад эрүүл мэндийн асуудлуудад өртөмтгий болно. Нуруугаар өвдөх Д амин дэм нь кальцийг биед шимэгдэхэд нөлөөлдөг, тиймээс яс, булчингийн эрүүл байдлыг хангаж өгдөг байна.
Хэрвээ Д амин дэм дутагтвал нуруугаар байнга өвчин мэдрэгдэж эхэлдэг ажээ.